Зам, тээврийн хөгжлийн сайд Л.Халтар ИБУИНВУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Филип Малоун-ийг энэ оны гуравдугаар сарын 25-ны өдөр хүлээн авч уулзлаа.
Уулзалтаар хоёр тал төмөр зам, агаарын тээвэр, далайн тээврийн салбарын хамтын ажиллагааг эрчимжүүлэх асуудлаар санал солилцлоо. Элчин сайд Филип Малоун-ийн зүгээс Британийн тал Монголын төмөр замын бүтээн байгуулалтад хөрөнгө оруулж хамтарч ажиллах саналтай байгааг илэрхийлж, хамтын ажиллагааны боломжийн талаар хэлэлцэв.
Сайд Л.Халтар төмөр замын тээврийн салбарт хэрэгжүүлж буй төслүүд болон цаашид хийгдэхээр төлөвлөсөн ажлуудын талаар танилцуулж, далайн тээврийн салбарын боловсон хүчнийг чадавхжуулахад дэмжлэг хүсэж, хоёр улсын агаарын харилцааны хэлэлцээрийг шинэчлэх асуудлыг шуурхай анхаарч ажиллахаа илэрхийллээ гэж Зам, тээврийн хөгжлийн яамнаас мэдээллээ.

| Сайд Л.Халтар ИБУИНВУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдыг хүлээн авч уулзлаа |
Г.Занданшатарын Засгийн газар парламентын хяналтын эсрэг байгааг УИХ-ын гишүүд эсэргүүцэж байна
2025-11-07 13:18:43
2025-11-06 13:46:51
Д.Чулуунжав: Шашны гаж урсгалд автсан хүмүүсийн ихэнх нь ганцаардсан, амьдралд итгэл алдарсан, эсвэл боловсролын түвшин доогуур байдаг
2025-11-06 13:45:49
УИХ-ын гишүүн Д.Амарбаясгалан гэм буруугүйгээ нотлох баримтуудаа гаргаж, хэргийг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулахгүй оролцоно
2025-11-06 13:44:39
“Очирдагинас” ХХК-ийн экспортын үйлдвэрийн цогцолбор албан ёсоор ашиглалтад орлоо
2025-11-04 15:12:56
Ц.Лут-Очир: Шатахууны хангамжийн асуудал үе үеийн Засгийн газрын худлаа ярьдаг ганц сэдэв боллоо
2025-10-23 12:20:01
А.Ундраа: Намгүй байх нь анархизм, дарангуйлал руу гулсахын ноцтой дохио
2025-10-23 12:18:59
Бусдыг зодож хүнд гэмтээсэн Г.Чинзоригт 3 жил хорих ял оноолоо
2025-10-23 12:17:14
С.Энхтөр: МАН зөвхөн даргын асуудлаар хямарч байгаа нь энэ намын олон нийтийн дэмжлэгийг ганхуулна
2025-10-01 11:00:20
Н.Цэрэнбат: Үнэхээр бие биедээ итгэж байгаа юм бол Рио Тинто зээлийн хүүг буулгамаар байна
2025-10-01 10:59:24