Мягмар, 2024-11-26
Эдийн засагч Л.Наранбаатарыг ЗИКА хорьсон уу

Эдийн засагч Л.Наранбаатар ЕТГ-ын дарга З.Энхболдыг УИХ-ын дарга байхад нэгэн арга хэмжээн дээр түүнрүү оймсоо шидснээс үүдэн үл ойлголцох болсон билээ. 
 
Л.Наранбаатар “ЕТГ-ын дарга З.Энхболдын өөртөө хамаагүй гэдэг, нүүрс угаах “СТРАТО” ХХК нь Говьсүмбэр аймгийн  Шивээ-Овоо суманд байрладаг, өнгөрсөн намар нээлтээ хийсэн ААН бөгөөд АМНАТ-ыг хүчингүй болгосон. Уг компани жилдээ 1.5 сая тонн коксжих нүүрс боловсруулах хүчин чадалтай, томоохон үйлдвэр. З.Энхболдын төрсөн дүү З.Хишигтогтох нарын оффис нэг байдаг” хэмээн мэдэгдсэн.
 
Тэгвэл эдийн засагч Л.Наранбаатарыг өнөөдөр саатуулжээ. Тэрбээр энэ талаар цахим хуудсандаа “Хонгил уруу чирэгдэхээр боллоо. Өмгөөлөгчөөрөө дамжуулж хэвлэлийн хурал хийнэ” хэмээн жиргэжээ. З.Энхболдтой үл ойлголцсон маргааны улмаас түүнийг баривчилсан байх гэж хардаж байгаа хүн сошиал орчинд цөөнгүй байна. 

Эдийн засагч Л.Наранбаатарыг ЗИКА хорьсон уу
2020-01-15 20:25:59
Тухайн мэдээлэлд өгөх таны хариулт?
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд moment.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0