Монгол Улсын Ерөнхийлөгчийн Эрүүл мэнд, спорт, нийгмийн бодлогын зөвлөх Т.Мөнхсайхан өнөөдөр Дэлхийн эрүүл мэндийн байгууллага /ДЭМБ/-ын Монгол дахь Суурин төлөөлөгч Сергей Диордицатай уулзлаа.
Уулзалтаар архи, согтууруулах ундааны хэрэглээг бууруулах чиглэлд Монгол Улсын Ерөнхийлөгчийн гаргасан “Засгийн газарт чиглэл өгөх тухай” зарлиг, түүний хэрэгжилтийг хангах хүрээнд хамтран ажиллах талаар санал солилцлоо.
Ерөнхийлөгчийн зөвлөх Т.Мөнхсайхан өндөр хатуулагтай архи, согтууруулах ундааны хэрэглээг бууруулах чиглэлд олон улсын туршлага, судалгааны үр дүнд үндэслэн бодлогын тодорхой арга хэмжээг авч хэрэгжүүлэхээр болсон талаар танилцууллаа.
ДЭМБ-ын Монгол дахь Суурин төлөөлөгч Сергей Диордица хэлэхдээ, дэлхийн бусад орнууд архи, согтууруулах ундааны зохисгүй хэрэглээг бууруулахад чиглэсэн урт хугацааны бодлого хэрэгжүүлдэг бөгөөд Монгол Улс ч энэ асуудалд анхаарал хандуулж, Ерөнхийлөгчийн зарлиг гарч байгааг сайшаан тэмдэглэв. Мөн хүн амын эрүүл мэндэд сөргөөр нөлөөлж буй суурь асуудлуудын нэг болох архины өндөр хэрэглээ, түүний сөрөг үр дагаврыг бууруулах, зарлигийг хэрэгжүүлэхэд хамтран ажиллаж, мэргэжил, арга зүйн зөвлөгөө, дэмжлэг үзүүлэхэд бэлэн байгаагаа илэрхийлэв.
Эх сурвалж: Ерөнхийлөгчийн тамгын газар
| ДЭМБ Ерөнхийлөгчийн зарлигийг сайшааж, дэмжиж ажиллахаа илэрхийллээ |
Г.Занданшатарын Засгийн газар парламентын хяналтын эсрэг байгааг УИХ-ын гишүүд эсэргүүцэж байна
2025-11-07 13:18:43
2025-11-06 13:46:51
Д.Чулуунжав: Шашны гаж урсгалд автсан хүмүүсийн ихэнх нь ганцаардсан, амьдралд итгэл алдарсан, эсвэл боловсролын түвшин доогуур байдаг
2025-11-06 13:45:49
УИХ-ын гишүүн Д.Амарбаясгалан гэм буруугүйгээ нотлох баримтуудаа гаргаж, хэргийг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулахгүй оролцоно
2025-11-06 13:44:39
“Очирдагинас” ХХК-ийн экспортын үйлдвэрийн цогцолбор албан ёсоор ашиглалтад орлоо
2025-11-04 15:12:56
Ц.Лут-Очир: Шатахууны хангамжийн асуудал үе үеийн Засгийн газрын худлаа ярьдаг ганц сэдэв боллоо
2025-10-23 12:20:01
А.Ундраа: Намгүй байх нь анархизм, дарангуйлал руу гулсахын ноцтой дохио
2025-10-23 12:18:59
Бусдыг зодож хүнд гэмтээсэн Г.Чинзоригт 3 жил хорих ял оноолоо
2025-10-23 12:17:14
С.Энхтөр: МАН зөвхөн даргын асуудлаар хямарч байгаа нь энэ намын олон нийтийн дэмжлэгийг ганхуулна
2025-10-01 11:00:20
Н.Цэрэнбат: Үнэхээр бие биедээ итгэж байгаа юм бол Рио Тинто зээлийн хүүг буулгамаар байна
2025-10-01 10:59:24