БНПУ-ын Сеймийн Дэд маршал (Парламентын доод танхимын дэд дарга) хатагтай Малгожата Гошевска Монгол Улсын Гадаад харилцааны Дэд сайд Б.Мөнхжинг 2022 оны 4 дүгээр сарын 5-нд Варшав дахь Сеймийн ордонд хүлээн авч уулзав.
Гадаад харилцааны Дэд сайд Б. Мөнхжин Монгол Улсыг идэвхтэй дэмжиж, хоёр талын харилцаанд биечлэн анхаарч, Монгол Улсад БНПУ-ын ЭСЯ-ыг сэргээн нээх зэрэг тодорхой асуудлаар чухал үүрэг гүйцэтгэж ирсэн явдалд Сеймийн Дэд маршал Хатагтай М.Гошевскад талархал илэрхийлээд хоёр улсын харилцаа, хамтын ажиллагааны хөгжилд парламент хоорондын харилцаа онцгой ач холбогдолтойг цохон тэмдэглэв.
Түүнчлэн хоёр улсын ГХЯ-ны хоорондын улс төрийн зөвлөлдөх уулзалтыг хийсэн нь хоёр талын харилцан ойлголцол, итгэлцлийг бэхжүүлж, харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэхэд чиглэсэн чухал алхам болсныг дурдав.
Сеймийн Дэд маршал Хатагтай М.Гошевска улс төр, эдийн засаг, боловсрол, соёл, урлаг зэрэг салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхэд чиглэсэн асуудлуудаар санал солилцож, уул уурхай, хөдөө аж ахуй зэрэг чиглэлээр тодорхой зарим асуудлыг урагшлуулах талаар анхаарах шаардлагатай байгааг тэмдэглэв.
ГАДААД ХАРИЛЦААНЫ ДЭД САЙД Б.МӨНХЖИН БНПУ-ЫН ПАРЛАМЕНТЫН ДЭД ДАРГА ХАТАГТАЙ МАЛГОЖАТА ГОШЕВСКА-ТАЙ УУЛЗАВ |
2024-11-25 16:29:18
2024-11-25 16:28:54
2024-11-25 16:26:37
2024-11-25 16:26:11
2024-11-25 16:25:52
2024-11-25 16:25:30
2024-11-25 16:25:09
2024-11-22 10:48:07
2024-11-22 10:46:03
2024-11-22 10:45:10