Монгол Улсын Гадаад харилцааны яам, Бүгд Найрамдах Польш Улсын Гадаад хэргийн яам хоорондын Улс төрийн хоёрдугаар зөвлөлдөх уулзалт 2022 оны 4 дүгээр сарын 5-ны өдөр Варшав хотноо БНПУ-ын ГХЯ-нд болов. Уулзалтыг монголын талаас Гадаад харилцааны Дэд сайд Б.Мөнхжин, польшийн талаас Гадаад хэргийн Дэд сайд М.Пшидач нар тэргүүлэв.

Зөвлөлдөх уулзалтын үеэр талууд Монгол, Польшийн харилцаа нь ардчилал, хүний эрх, эрх чөлөөг эрхэмлэсэн нийтлэг үнэт зүйлсэд тулгуурлан хөгжиж, улс төр, эдийн засаг, худалдаа, геологи, дэд бүтэц, соёл, боловсрол болон бусад салбарт өргөжин бэхжиж буйг тэмдэглэв.

Мөн хоёр орны харилцаа, хамтын ажиллагааг цаашид идэвхжүүлэн бэхжүүлэхэд чиглэсэн тодорхой асуудлууд, ойрын ирээдүйд хэрэгжүүлэх дээд, өндөр түвшний айлчлал, арга хэмжээний талаар ярилцав.
Талууд хоёр орны улс төр, эдийн засаг, худалдаа, иргэд консулын харилцаа, олон улсын тавцан дахь хамтын ажиллагаа, бүс нутгийн асуудлууд зэрэг сэдвээр ярилцаж, олон улсад өрнөж буй цаг үеийн бусад асуудлаар харилцан байр сууриа танилцуулж, мэдээлэл солилцов.
| ПОЛЬШ, МОНГОЛЫН ГХЯ-Д ХООРОНДЫН УЛС ТӨРИЙН ЗӨВЛӨЛДӨХ УУЛЗАЛТ БОЛОВ |
Г.Занданшатарын Засгийн газар парламентын хяналтын эсрэг байгааг УИХ-ын гишүүд эсэргүүцэж байна
2025-11-07 13:18:43
2025-11-06 13:46:51
Д.Чулуунжав: Шашны гаж урсгалд автсан хүмүүсийн ихэнх нь ганцаардсан, амьдралд итгэл алдарсан, эсвэл боловсролын түвшин доогуур байдаг
2025-11-06 13:45:49
УИХ-ын гишүүн Д.Амарбаясгалан гэм буруугүйгээ нотлох баримтуудаа гаргаж, хэргийг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулахгүй оролцоно
2025-11-06 13:44:39
“Очирдагинас” ХХК-ийн экспортын үйлдвэрийн цогцолбор албан ёсоор ашиглалтад орлоо
2025-11-04 15:12:56
Ц.Лут-Очир: Шатахууны хангамжийн асуудал үе үеийн Засгийн газрын худлаа ярьдаг ганц сэдэв боллоо
2025-10-23 12:20:01
А.Ундраа: Намгүй байх нь анархизм, дарангуйлал руу гулсахын ноцтой дохио
2025-10-23 12:18:59
Бусдыг зодож хүнд гэмтээсэн Г.Чинзоригт 3 жил хорих ял оноолоо
2025-10-23 12:17:14
С.Энхтөр: МАН зөвхөн даргын асуудлаар хямарч байгаа нь энэ намын олон нийтийн дэмжлэгийг ганхуулна
2025-10-01 11:00:20
Н.Цэрэнбат: Үнэхээр бие биедээ итгэж байгаа юм бол Рио Тинто зээлийн хүүг буулгамаар байна
2025-10-01 10:59:24