Монгол Улсын Гадаад харилцааны яам, Бүгд Найрамдах Чех Улсын Гадаад хэргийн яам хоорондын 5 дахь зөвлөлдөх уулзалт 2022 оны дөрөвдүгээр сарын 7-нд Прага хотод болов.
Төлөөлөгчдийг монголын талаас Гадаад харилцааны дэд сайд Б.Мөнхжин, чехийн талаас Гадаад хэргийн дэд сайд И.Козак нар тус тус тэргүүлэв.
Талууд хоёр орны улс төр, нийгэм, эдийн засгийн өнөөгийн байдал, хоёр талын харилцаа, хамтын ажиллагааг идэвхжүүлэх болоод олон улс, бүс нутгийн харилцааны сонирхсон асуудлаар санал солилцов.

Сайд нар Монгол, Чехийн уламжлалт найрсаг хамтын ажиллагаанд худалдаа, эдийн засаг, иргэд хоорондын харилцаа чухал үүрэг гүйцэтгэж байгааг санал нэгтэй тэмдэглэхийн сацуу чехийн бизнес эрхлэгчид болон хөрөнгө оруулагчид Монгол улсад хөрөнгө оруулах, хамтран ажиллах эрмэлзэл дүүрэн байгаагаа илэрхийлэв.

Зөвлөлдөх уулзалтын дүнд Чех улсад албан ёсоор ажиллах монголын мэргэжилтэй ажиллах хүчний квотыг нэмэгдүүлэхээр болов. Өнөөдрийн байдлаар манай улсын 11000 гаруй иргэн Чех улсад ажиллаж, амьдарч байгаа бөгөөд чехийн тал жилд 1000 орчим хүнд ажлын виз олгож байна. Дэд сайд Б.Мөнхжин Монгол Улс, БНЧУ-ын хоорондын Нийгмийн хамгааллын салбарт хамтран ажиллах тухай хэлэлцээрийг соёрхон батлах асуудлыг Чех улсын Парламентаар хэлэлцэж эхэлсэн болон манай улсад ногдох квотыг нэмэгдүүлэх болсныг талархан тэмдэглэв.
| Монгол, Чехийн Гадаад харилцааны яамд хоорондын зөвлөлдөх уулзалт болов |
Г.Занданшатарын Засгийн газар парламентын хяналтын эсрэг байгааг УИХ-ын гишүүд эсэргүүцэж байна
2025-11-07 13:18:43
2025-11-06 13:46:51
Д.Чулуунжав: Шашны гаж урсгалд автсан хүмүүсийн ихэнх нь ганцаардсан, амьдралд итгэл алдарсан, эсвэл боловсролын түвшин доогуур байдаг
2025-11-06 13:45:49
УИХ-ын гишүүн Д.Амарбаясгалан гэм буруугүйгээ нотлох баримтуудаа гаргаж, хэргийг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулахгүй оролцоно
2025-11-06 13:44:39
“Очирдагинас” ХХК-ийн экспортын үйлдвэрийн цогцолбор албан ёсоор ашиглалтад орлоо
2025-11-04 15:12:56
Ц.Лут-Очир: Шатахууны хангамжийн асуудал үе үеийн Засгийн газрын худлаа ярьдаг ганц сэдэв боллоо
2025-10-23 12:20:01
А.Ундраа: Намгүй байх нь анархизм, дарангуйлал руу гулсахын ноцтой дохио
2025-10-23 12:18:59
Бусдыг зодож хүнд гэмтээсэн Г.Чинзоригт 3 жил хорих ял оноолоо
2025-10-23 12:17:14
С.Энхтөр: МАН зөвхөн даргын асуудлаар хямарч байгаа нь энэ намын олон нийтийн дэмжлэгийг ганхуулна
2025-10-01 11:00:20
Н.Цэрэнбат: Үнэхээр бие биедээ итгэж байгаа юм бол Рио Тинто зээлийн хүүг буулгамаар байна
2025-10-01 10:59:24