Өнгөрсөн долоо хоногт залуучууд “Ажлаа хий” уриатай тайван жагсаал зохион байгуулж, Засгийн газарт 15 зүйл бүхий шаардлага хүргүүлсэн. Үүнтэй холбогдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Улсын Их Хурал дахь Ардчилсан намын бүлгийн гишүүдтэй уулзав.
Монгол Улсын Ерөнхийлөгч залуучуудын тавьсан шаардлагыг нэн яаралтай ажил хэрэг болгоход Улсын Их Хурал, гишүүд, Ардчилсан намын бүлэг онцгой анхаарал хандуулж, шуурхай ажиллахыг сануулав. Тэрбээр “Ардчилсан Монгол Улсын иргэд байгуулсан төр, засгаасаа хариуцлага нэхэх нь зүй ёсны хэрэг” гээд үндэсний аюулгүй байдал, улс орон, нийтийн эрх ашгийн төлөө идэвхтэй ажиллахыг хүсэв.
Үнийн өсөлт, хүнсний хомсдол, шатахууны нөөц зэрэгт анхаарах шаардлагатайг онцлов. Төсвийн тодотгол хийх замаар тэвчиж болох зардлыг хэмнэхтэй холбоотой хуулийн төслийг нэн даруй хэлэлцэн батлах нь зүйтэй гэж үзэж байгаагаа илэрхийлэв. Мөн хүнс үйлдвэрлэгч хувийн хэвшлүүдээ дэмжих, дотоодын үйлдвэрлэлүүдээ өргөжүүлэх, газрын тосны үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийн тулд Засгийн газарт шаардлагатай дэмжлэг үзүүлэх зэрэг асуудлаар санал солилцов.
Улсын Их Хурал дахь Ардчилсан намын бүлгийн дарга Д.Ганбат тэргүүтэй гишүүд Монгол Улсын Ерөнхийлөгчийн саналыг дэмжиж, хүнд хэцүү үеийг хамтын хүчээр даван туулахын төлөө байгаагаа илэрхийлсэн гэж Ерөнхийлөгчийн тамгын газраас мэдээллээ.
| Ерөнхийлөгч У.Хүрэлсүх УИХ дахь Ардчилсан намын бүлгийн гишүүдтэй уулзав |
Г.Занданшатарын Засгийн газар парламентын хяналтын эсрэг байгааг УИХ-ын гишүүд эсэргүүцэж байна
2025-11-07 13:18:43
2025-11-06 13:46:51
Д.Чулуунжав: Шашны гаж урсгалд автсан хүмүүсийн ихэнх нь ганцаардсан, амьдралд итгэл алдарсан, эсвэл боловсролын түвшин доогуур байдаг
2025-11-06 13:45:49
УИХ-ын гишүүн Д.Амарбаясгалан гэм буруугүйгээ нотлох баримтуудаа гаргаж, хэргийг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулахгүй оролцоно
2025-11-06 13:44:39
“Очирдагинас” ХХК-ийн экспортын үйлдвэрийн цогцолбор албан ёсоор ашиглалтад орлоо
2025-11-04 15:12:56
Ц.Лут-Очир: Шатахууны хангамжийн асуудал үе үеийн Засгийн газрын худлаа ярьдаг ганц сэдэв боллоо
2025-10-23 12:20:01
А.Ундраа: Намгүй байх нь анархизм, дарангуйлал руу гулсахын ноцтой дохио
2025-10-23 12:18:59
Бусдыг зодож хүнд гэмтээсэн Г.Чинзоригт 3 жил хорих ял оноолоо
2025-10-23 12:17:14
С.Энхтөр: МАН зөвхөн даргын асуудлаар хямарч байгаа нь энэ намын олон нийтийн дэмжлэгийг ганхуулна
2025-10-01 11:00:20
Н.Цэрэнбат: Үнэхээр бие биедээ итгэж байгаа юм бол Рио Тинто зээлийн хүүг буулгамаар байна
2025-10-01 10:59:24