Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд Баян-Өлгий аймаг 20 сая мод тарьж ургуулна.
“Тэрбум мод-Баян-Өлгий аймаг” зөвлөгөөн Өлгий хотод боллоо. Тус аймаг үндэсний хөдөлгөөний хүрээнд ойг нөхөн сэргээх, ойн зурвас байгуулахад иргэдийн оролцоог нэмэгдүүлэх, шинээр мод үржүүлгийн дөрвөн талбай байгуулах юм. Мөн мод тарьж ургуулсан, ногоон байгууламжаа нэмсэн, жимсний аж ахуй хөгжүүлэх байгууллага, иргэдийг бодлогоор дэмжинэ.
300 га талбайд жимс, жимсгэний 900 мянган мод тарих бөгөөд “Өрх бүр таван ширхэг мод” аян өрнүүлж, сум бүрт залуучуудын цэцэрлэгт хүрээлэн байгуулах юм.
Энэ онд гэхэд л Өлгий суманд 114 га талбайг хашаажуулах бөгөөд 120 га талбайд 300 мянган ширхэг мод тарьж ургуулахаар төлөвлөжээ. Мөн 20 хүртэл мянган тарьц, суулгац худалдаж авч цэцэрлэгт хүрээлэн, ногоон байгууламж байгуулах, ойг нөхөн сэргээх, ойжуулах юм.


“Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг эдийн засгийн мега төсөл гэж ойлгож болно. 2030 он хүртэл тэрбум мод тарихад жилд 100 сая үр суулгацыг бэлдэх хэрэгцээ үүсэж байгаа. Үүнийг дагаад ажлын байр, үйлдвэржилт нэмэгдэнэ. Мод тарихад усжуулалтын систем чухал. Хашаа, хайс хамгаалалтын системийн шинэ шийдлүүд гарч ирнэ. Орон нутгууд өөрсдийн онцлогт тохирсон шийдлүүдийг оновчтой төлөвлөх шаардлагатайг Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Я.Содбаатар хэлэв.
Цаашид “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын дэмжлэгтэйгээр 3 сая, “Эрдэнэс Тавантолгой” ХХК-ийн дэмжлэгтэйгээр таван сая мод тарих саналтай байгааг аймгийн Засаг дарга Д.Бауыржан хэлэв.
Малчдын хашиж хамгаалсан 1,400 га талбайг хадлангийн хамгаалалтын зурвас байгуулах замаар ойжуулахад шаардагдах хөрөнгийн асуудлыг шийдвэрлэхэд дэмжлэг үзүүлэхийг хүсэв.
Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Я.Содбаатар тэргүүтэй төлөөлөгчид Сагсай суманд Мод үржүүлгийн газарт ажиллалаа. Энд аж ахуйн нэгжүүд 20 га газарт мод, жимс, жимсгэний мод тарьсан байна. Ажлаа хэвийн явуулахад нэмэлт хөрөнгө шаардлагатай байгааг аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Х.Бейбитхан хэлэв.



| Баян-Өлгий аймаг “Ногоон Өлгий” дэд хөтөлбөр хэрэгжүүлж байна |
Г.Занданшатарын Засгийн газар парламентын хяналтын эсрэг байгааг УИХ-ын гишүүд эсэргүүцэж байна
2025-11-07 13:18:43
2025-11-06 13:46:51
Д.Чулуунжав: Шашны гаж урсгалд автсан хүмүүсийн ихэнх нь ганцаардсан, амьдралд итгэл алдарсан, эсвэл боловсролын түвшин доогуур байдаг
2025-11-06 13:45:49
УИХ-ын гишүүн Д.Амарбаясгалан гэм буруугүйгээ нотлох баримтуудаа гаргаж, хэргийг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулахгүй оролцоно
2025-11-06 13:44:39
“Очирдагинас” ХХК-ийн экспортын үйлдвэрийн цогцолбор албан ёсоор ашиглалтад орлоо
2025-11-04 15:12:56
Ц.Лут-Очир: Шатахууны хангамжийн асуудал үе үеийн Засгийн газрын худлаа ярьдаг ганц сэдэв боллоо
2025-10-23 12:20:01
А.Ундраа: Намгүй байх нь анархизм, дарангуйлал руу гулсахын ноцтой дохио
2025-10-23 12:18:59
Бусдыг зодож хүнд гэмтээсэн Г.Чинзоригт 3 жил хорих ял оноолоо
2025-10-23 12:17:14
С.Энхтөр: МАН зөвхөн даргын асуудлаар хямарч байгаа нь энэ намын олон нийтийн дэмжлэгийг ганхуулна
2025-10-01 11:00:20
Н.Цэрэнбат: Үнэхээр бие биедээ итгэж байгаа юм бол Рио Тинто зээлийн хүүг буулгамаар байна
2025-10-01 10:59:24