Зам тээвэр, хөгжлийн сайд Л.Халтар БНХАУ-ын талд Тянжинь боомтын баруун хойд тал болон баруун урд талын боомтуудаар Монгол руу ачаа гаргах саналыг тавьжээ.
Тяньжин боомтод одоогоор манай импортлогчдын 5800 чингэлгийн үлдэгдэлтэй байна. Энэ талаар Л.Халтар сайд “Бид нэг боомтоос хараат байна. Хойшдоо Тяньжинийг шүтэж амьдармааргүй байна. ГХЯ-ын сайд Г.Батцэцэг БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ван Итэй утсаар ярихдаа энэ асуудлыг хөндөж өгөөч гэж би хүссэн. Ярьсан байна лээ. Тяньжиний баруун хойд талын болон баруун урд боомтуудыг ашиглая гэж БНХАУ-ын талд хүсэлтээ тавиад, үндсэндээ шийдэгдэж байна.
Одоо Хятадын төмөр замын төв корпорацаас тухайн боомтоос сард хэдэн галт тэрэг явах уу гэдгийг мэдэх шаардлагатай. Иймд тээвэр зуучийн компаниуд цаанаас ачаа гаргахдаа ямар боомт ашиглахаа шийднэ. Бид ойрын хугацаанд та бүхэнд ийм ийм боомтууд Монгол руу нээлттэй болсон гэж мэдээлнэ. Гол нь тээвэр зуучийн компаниуд өөрсдөө зоригтой шийдэл гаргах хэрэгтэй.
БНХАУ-ын талд гурван саналыг ГХЯ-аар дамжуулж дипломат шугамаар тавьсан:
1. Хуучин схемийг сэргээж, 70-100 монгол жолоочийг Эрээн рүү гаргаж, дундын бүсээс автомашинуудыг татаж өгөх. Манай тал өмнө нь алдаа гаргасныг айлын төл сөхөх байх.
2. Ногоон картын системийг үргэлжлүүлж, тодорхой маршрут гарган, Монгол жолооч нарыг БНХАУ-ын гаалийн талбай хүртэл явуулж, задгай тээвэрт оруулахыг шийдэж өгөх;
3.Хилийн 0 цэг дээр чингэлэг тээврийн хажуугаар автомашин оруулж, өртөөчилсөн байдлаар задгай тээвэр явуулах саналаа уламжилсан гэсэн юм.
Зам тээврийн хөгжлийн яам Эрээн хотын захиргаатай ярилцан, чингэлэгт ачуулахад сугалааг болиулж, гаалийн талбайд орж ирсэн дарааллаар ачилт хийж эхэлжээ.
Л.Халтар сайд МҮХАҮТ-д бизнес эрхлэгчидтэй уулзахдаа дараах мэдээллийг өгсөн юм:
-Чингэлгийн үнэ өссөн хоёр гол хүчин зүйл бий. Үнэ хаялцаж байгааг бид хянаж чадахгүй байна. Үнэнээ л хэлье.
Өдөрт манай улс руу 80-90 чингэлэг оруулж, буцаагаад 30 орчмыг гаргадаг тул чингэлэг бөөгнөрч, чингэлгийн түрээсийн үнийг өсгөж байна. Энэ асуудлыг УБТЗ, Эрээн өртөөнийхөнтэй ярилцаад, Замын-Үүдээр төмөр замаар гаргана. Эргэлтийг хурдасгах шаардлагатай.
Стандартын тухайд 3.5 метр өргөн чиргүүлийг л хилээр нэвтрүүлдэг. Чингэлгийн уртыг тооцохгүй байж болно. Замын-Үүд-Улаанбаатар чиглэлийн хоёр урсгалтай авто замын нэг талынх нь замын өргөн 3.2 метр. Гэтэл замаасаа өргөн тээврийн хэрэгсэл явах гээд байна. Ийм өргөнтэй хоёр тээврийн хэрэгсэл зөрвөл яах вэ? 3.5 метр өргөн чиргүүлтэй машины жолоочийн толинд арын бүх зүйл харагдахгүй, хаагдчихдаг. Иймд хөдөлгөөний аюулгүй байдалд эрсдэлтэй.
Бидний хамгийн сүүлд хийсэн, эрчмийн тооллогоор УБ-Замын-Үүд чиглэлийн зам дээр хөдөлгөөн бага үед жилд 2.6 сая зорчигч, жолооч зорчиж байв. Иймд энэ хүмүүсийн аюулгүй байдлыг 3.5 метр өргөн чиргүүлтэй жолооч нарын төлөө эрсдүүлж болохгүй гэсэн юм.
Л.Халтар: Бид нэг боомтоос хараат байна. Хойшдоо Тяньжинийг шүтэж амьдармааргүй байна |
2024-11-25 16:29:18
2024-11-25 16:28:54
2024-11-25 16:26:37
2024-11-25 16:26:11
2024-11-25 16:25:52
2024-11-25 16:25:30
2024-11-25 16:25:09
2024-11-22 10:48:07
2024-11-22 10:46:03
2024-11-22 10:45:10