Мягмар, 2024-11-26
Ирэх сард аймаг, сум, дүүргийн нөхөн, дахин сонгууль болно

Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.9-д “Орон нутгийн Хурлын нөхөн болон дахин сонгуулийг жил бүрийн 6 дугаар сарын гурав дахь долоо хоногийн Ням гарагт улс даяар нэгдсэн журмаар явуулна.” гэсний дагуу орон нутгийн Хурлын нөхөн болон дахин сонгуулийг зургаадугаар сарын 19-ний өдрийн ням гарагт нэгдсэн журмаар зохион байгуулна.

Хурлын төлөөлөгчийн нөхөн болон дахин сонгуулийг аймгийн Хурлын төлөөлөгчийн дөрөв, сумын Хурлын төлөөлөгчийн 45, дүүргийн Хурлын төлөөлөгчийн хоёр мандат, нийт 51 Хурлын төлөөлөгчийн нөхөн, аймгийн нэг, сумын Хурлын төлөөлөгчийн нэг, нийт хоёр тойрогт дахин сонгууль явагдана.

Нөхөн сонгууль явуулах нөхцөл байдал үүсч, 54 төлөөлөгчийн орон гарсан үндэслэл нь нас барсан-32, төрийн жинхэнэ албан тушаалд томилогдсон-8 шүүхийн шийдвэрээр-6, тухайн орон нутгаас шилжин явсан болон өөрийн хүсэлтээр-7, УИХ-ын гишүүнээр сонгогдсон-1 байна.

Энэ удаагийн орон нутгийн Хурлын Төлөөлөгчийн нөхөн, дахин сонгуулийг 15 аймаг, 43 сум, нийслэлийн 2 дүүрэг, нийт 67 сонгуулийн хэсэгт явуулах бөгөөд анх удаа улс даяар нэгдсэн журмаар зохион байгуулагдах юм.


Ирэх сард аймаг, сум, дүүргийн нөхөн, дахин сонгууль болно
2022-05-10 15:24:00
Тухайн мэдээлэлд өгөх таны хариулт?
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд moment.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0