Зам, тээврийн хөгжлийн сайд Л.Халтар, Бүгд Найрамдах Солонгос Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ли Ё Хунтай 2022 оны тавдугаар сарын 12-ны өдөр уулзаж хоёр улсын тээврийн салбарт хэрэгжүүлж буй хамтын ажиллагааны асуудлаар санал солилцлоо.
Талууд Монгол, Солонгосын хоорондын хамтын ажиллагаанд чухал үүрэгтэй нислэгийн асуудлаар түлхүү санал солилцон ярилцаж, сайдын зүгээс аялал жуулчлалын улирал ирж байгаатай холбоотойгоор “МИАТ” ТӨХК-ийн Улаанбаатар-Сөүл-Улаанбаатар чиглэлийн нислэгийн зөвшөөрлийг саадгүй олгох, нислэгийн давтамжийг нэмэгдүүлэх, Монгол Улсын иргэд, тэр дундаа БНСУ-ын эмнэлэгт үзүүлж, хяналтад байдаг иргэдийн визийн нөхцөлийг хөнгөвчлөх, хил дээрх хязгаарлалтын дэглэмийг сулруулах зэрэг асуудалд анхаарч ажиллахыг хүсэв.

Мөн БНСУ-ын Яньян, Чежү хотуудаас гүйцэтгэх жуулчин тээврийн захиалгат нислэгт Монголын тал зөвшөөрөл олгож дэмжиж ажиллахаа илэрхийлэв. Элчин сайд Монголын талаас санал болгож буй асуудлуудыг өөрийн улсын холбогдох байгууллагуудад уламжилж өгөхөө мэдэгдээд, БНСУ-ын иргэд Монгол Улсад визгүй зорчих шийдвэр гарсантай холбоотойгоор дотоодын орон нутгийн нислэгийн тоог нэмэгдүүлэхэд анхаарахыг хүслээ хэмээн ЗТХЯ-наас мэдээллээ.
| БНСУ-ын иргэд Монголд визгүй зорчих болсонтой холбоотойгоор орон нутгийн нислэгээ нэмэгдүүлэхийг хүсэв |
Г.Занданшатарын Засгийн газар парламентын хяналтын эсрэг байгааг УИХ-ын гишүүд эсэргүүцэж байна
2025-11-07 13:18:43
2025-11-06 13:46:51
Д.Чулуунжав: Шашны гаж урсгалд автсан хүмүүсийн ихэнх нь ганцаардсан, амьдралд итгэл алдарсан, эсвэл боловсролын түвшин доогуур байдаг
2025-11-06 13:45:49
УИХ-ын гишүүн Д.Амарбаясгалан гэм буруугүйгээ нотлох баримтуудаа гаргаж, хэргийг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулахгүй оролцоно
2025-11-06 13:44:39
“Очирдагинас” ХХК-ийн экспортын үйлдвэрийн цогцолбор албан ёсоор ашиглалтад орлоо
2025-11-04 15:12:56
Ц.Лут-Очир: Шатахууны хангамжийн асуудал үе үеийн Засгийн газрын худлаа ярьдаг ганц сэдэв боллоо
2025-10-23 12:20:01
А.Ундраа: Намгүй байх нь анархизм, дарангуйлал руу гулсахын ноцтой дохио
2025-10-23 12:18:59
Бусдыг зодож хүнд гэмтээсэн Г.Чинзоригт 3 жил хорих ял оноолоо
2025-10-23 12:17:14
С.Энхтөр: МАН зөвхөн даргын асуудлаар хямарч байгаа нь энэ намын олон нийтийн дэмжлэгийг ганхуулна
2025-10-01 11:00:20
Н.Цэрэнбат: Үнэхээр бие биедээ итгэж байгаа юм бол Рио Тинто зээлийн хүүг буулгамаар байна
2025-10-01 10:59:24