Өчигдөр Улсын Прокурорын Ерөнхий газраас УИХ-ын гишүүн Н.Номтойбаярын бүрэн эрхийг түдгэлзүүлэх тухай албан тоот УИХ-д ирсэн талаар бид мэдээлсэн.
Тус асуудлыг 48 цагийн хугацаанд УИХ-ын Халдашгүй байдлын байнгын хороо болоод УИХ-аар эцэслэн шийдвэрлэх хуультай.
Иймд яг одоо УИХ-ын Халдашгүй байнгын хороо хаалттай хуралдаж УИХ-ын гишүүн Н.Номтойбаярын бүрэн эрхийг цуцлах эсэх асуудлаар хуралдаж байна. Тус хуралдаанд УИХ-ын гишүүн Ц.Нямдорж, Л.Энхтүвшин, Н.Энхболд гэсэн гурван гишүүнээс гадна Улсын Ерөнхий Прокурор н.Жаргалсайхан оролцож байна.
УИХ-ын гишүүн Н.Номтойбаярын бүрэн эрхийг цуцлах эсэх асуудлаар Байнгын хороо хуралдаж байна |
|