УИХ-ын Халдашгүй байдлын дэд хороо УИХ-ын гишүүн Н.Номтойбаярын бүрэн эрхийг цуцлах эсэх асуудлаар хаалттай хуралдаж эхэлсэн ч ирэх долоо хоног хүртэл хойшиллоо.
Учир нь УИХ-ын Халдашгүй дэд хорооны гишүүн Д.Лүндээжанцан, Ч.Улаан нар гадаадад томилолттой яваа юм байна.
48 цагийн дотор хэлэлцэх хуулийн хугацаа ийм бодитой шалтгааны улмаас зөрчигдөж байна. Нэгээс хоёр гишүүн байхгүй бол Халдашгүй байдлын дэд хороо хуралдах боломжгүй гэдгийг Улсын ерөнхий прокурор мэдээгүй энэ асуудлыг оруулж ирсэн байна гэж Хуульзүйн сайд Ц.Нямдорж хэллээ.
УИХ-ын Халдашгүй байдлын дэд хорооны хурал хойшиллоо |
|