Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн (2022.05.17) хуралдаанаар “Олон Улсын авто тээвэрлэлт гүйцэтгэх тээврийн хэрэгслийн багийн ажлын тухай Европын хэлэлцээр”-ийг соёрхон батлах тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцүүлжээ. Зам, тээврийн хөгжлийн яамны Төрийн нарийн бичгийн дарга С.Батболд, хэлэлцээрт нэгдэн орсноор дижитал хяналтын төхөөрөмжийг олон улсын тээвэр хийх машин бүрд суулгаснаар тухайн жолооч хэдэн цаг машин жолоодож, хэдэн цаг амарч, хэр хурдтай давхисан зэргийг нь алсын зайнаас хянана. Одоо хүчин төгөлдөр мөрдөж буй Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай, Авто тээврийн тухай хуульд ийм зохицуулалт байхгүй. Иймд хяналтыг хуулийн төсөлд нэмсэн гэв.
Энэ төхөөрөмж 40-400 ам.долларын үнэтэй.
Мөн тэрбээр, 2010 оноос хойш үйлдвэрлэсэн автомашинуудад ийм хяналтын төхөөрөмжүүд байдаг. Хэрэв төхөөрөмжгүй бол худалдан авч, машиндаа суурилуулах шаардлага тавина. Энэ төхөөрөмж 40-400 ам.долларын үнэтэй. Олон улсын конвенцод нэгдэхэд хяналтын төхөөрөмжийг зайлшгүй суулгахаас өөр аргагүй гэжээ. Олон улсад тээвэр хийх машинуудыг Авто тээврийн үндэсний төв алсын зайнаас нэгдсэн удирдлагаар хангаж байгаа тул нэмэлт зардал гарахгүй аж. Хэлэлцээрт нэгдэн орсны дараа эрх бүхий байгууллагад хяналтын төхөөрөмж оруулах эрхийг олгоно. Монголын авто тээвэрчдийн нэгдсэн холбоо Олон улсын авто тээвэрчдийн гишүүн байгууллага тул хяналтын төхөөрөмж импортлох ажлыг гүйцэтгүүлэхээр төлөвлөж байна. Авто тээврийн үндэсний төвд итгэмжлэгдсэн лаборатори байгуулаад хэдэн жил болсон тул тэнд хяналтын төхөөрөмжийн засвар, баталгаажуулалтыг хийнэ. Конвенцын хүрээнд хяналтын төхөөрөмжийг оруулж ирэх, баталгаажуулалтыг хянах, хариуцах гээд зайлшгүй шат дамжлагыг бий болгохоос өөр аргагүй гэв.
Зам, тээврийн хөгжлийн сайд Л.Халтар хариултдаа, дотоодын тээвэрлэгчдэд ч хяналтын төхөөрөмж суулгаж, конвенцыг мөрдүүлнэ. Ялангуяа алсын тээвэр хийж байгаа жолооч нар ажил, амралтын дэглэм мөрддөггүй нийтлэг дутагдалтай. Тиймээс тэдний хөдөлгөөний аюулгүй байдал, тээвэрлэж буй ачааны бүрэн бүтэн байдлыг хангахын тулд хяналтыг үе шаттай шийднэ гэдгийг онцолсон.
Л.Халтар: Дижитал хяналтын төхөөрөмжийг тээвэр хийх машин бүрд суулгана |
2024-11-25 16:29:18
2024-11-25 16:28:54
2024-11-25 16:26:37
2024-11-25 16:26:11
2024-11-25 16:25:52
2024-11-25 16:25:30
2024-11-25 16:25:09
2024-11-22 10:48:07
2024-11-22 10:46:03
2024-11-22 10:45:10