Банкны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлэг өнөөдөр болжээ.
УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар төслийг хэлэлцсэн байна.
УИХ 2021 оны нэгдүгээр сарын 29-нд Банкны тухай хуулийн нэмэлт, өөрчлөлтийг дагаж мөрдөх журмын тухай хуулийг баталсан. Энэ хуульд системд нөлөө бүхий банкууд ирэх сарын 30-нд багтаан олон нийтэд нээлттэй хувьцаат компани болох ёстой. Харин дээрх хуулийн төсөлд энэ хугацааг нэг жилээр хойшлуулахаар тусгасан юм. Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэнгийн тайлбарласнаар, системийн нөлөө бүхий таван банкийг нээлттэй хувьцаат компани болгох зохицуулалт үйлчилж эхэлсэн. Системийн банкууд нээлттэй хувьцаат компани болгох бизнес төлөвлөгөө, бичиг баримтуудаа Монголбанк, Санхүүгийн зохицуулах хороонд ирүүлэн зөвшөөрлөө аваад явж байгаа аж. Хамгийн сүүлийн санхүүгийн тайлан өнгөрсөн сард бэлэн болж, дэлхийн нэр хүнд бүхий компаниудаар аудит хийгдээд дуусжээ. Тайлан нь дөрөвдүгээр сард бэлэн болж, IPO хийх дараагийн зөвшөөрлийг авахаар хоёр банк хүсэлтээ өгч, үлдсэн гурван банк зөвшөөрөл авах хүсэлт өгөх байх гэж Монголбанкны ерөнхийлөгч хэлжээ. Гэвч ирэх сарын 30-ны хугацаанд амжихгүй учир хугацааг нь сунгах шаардлагатай болсон байна. Өнөөдөр болсон байнгын хорооны санал, дүгнэлтээ чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтжээ.
| “ХААН, Голомт банк нээлттэй ХК болох хүсэлтээ өгсөн, гурван банк өгөөгүй байна” |
Г.Занданшатарын Засгийн газар парламентын хяналтын эсрэг байгааг УИХ-ын гишүүд эсэргүүцэж байна
2025-11-07 13:18:43
2025-11-06 13:46:51
Д.Чулуунжав: Шашны гаж урсгалд автсан хүмүүсийн ихэнх нь ганцаардсан, амьдралд итгэл алдарсан, эсвэл боловсролын түвшин доогуур байдаг
2025-11-06 13:45:49
УИХ-ын гишүүн Д.Амарбаясгалан гэм буруугүйгээ нотлох баримтуудаа гаргаж, хэргийг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулахгүй оролцоно
2025-11-06 13:44:39
“Очирдагинас” ХХК-ийн экспортын үйлдвэрийн цогцолбор албан ёсоор ашиглалтад орлоо
2025-11-04 15:12:56
Ц.Лут-Очир: Шатахууны хангамжийн асуудал үе үеийн Засгийн газрын худлаа ярьдаг ганц сэдэв боллоо
2025-10-23 12:20:01
А.Ундраа: Намгүй байх нь анархизм, дарангуйлал руу гулсахын ноцтой дохио
2025-10-23 12:18:59
Бусдыг зодож хүнд гэмтээсэн Г.Чинзоригт 3 жил хорих ял оноолоо
2025-10-23 12:17:14
С.Энхтөр: МАН зөвхөн даргын асуудлаар хямарч байгаа нь энэ намын олон нийтийн дэмжлэгийг ганхуулна
2025-10-01 11:00:20
Н.Цэрэнбат: Үнэхээр бие биедээ итгэж байгаа юм бол Рио Тинто зээлийн хүүг буулгамаар байна
2025-10-01 10:59:24