Говьсүмбэр аймагт найдвартай, иж бүрэн дулаан хангамжийн системийг байгуулж, хэрэглэгчдийг хүрээлэн буй орчин, хүний эрүүл мэндэд сөрөг нөлөө багатай, хүлэмжийн хийн ялгарлыг бууруулсан дулааны эрчим хүч, хэрэгцээний халуун усаар жилийн турш тасралтгүй хангах дулааны станц баригдахаар шав тавилаа.
Энэхүү станц 2024 онд бүрэн ашиглалтад орсоноор төр, хувийн хэвшлийн 90 гаруй аж ахуйн нэгж, 100 гаруй орон сууц дулаан болон хэрэглээний халуун усанд холбогдох юм. Шинээр баригдах дулааны станц нь орон нутгийн хувьд ч тулгамдсан асуудлуудын нэг болсон агаарын бохирдлын асуудлыг бууруулахад үлэмж их хувь нэмэр оруулна.
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэний санаачлан хэрэгжүүлж буй төвлөрлийг бууруулах зорилтын хүрээнд хөдөө, орон нутагт шилжин суурьшиж, анх удаа орон сууц худалдаж авах иргэдийн ипотекийн зээлийн хүүгийн 50 хувийг төсвөөс санхүүжүүлж, иргэд хүсвэл орон сууцны урьдчилгаа төлбөрийн 60 хувийг төр батлан даахаар болсон. Говьсүмбэр аймагт дулааны станц ашиглалтад орсоноор энэхүү бодлогын хүрээнд олон тооны хямд өртөг бүхий тохилог орон сууц баригдах нөхцлийг бүрдүүлэх юм. Шинээр суурилагдах эргэлтэт буцламтгай үет шаталттай зуух нь ашигт үйлийн коэфциент (85-90%) өндөртэй тул түлшний бүрэн шаталт явагдсанаар нүүрсний хэрэглээ, үнсний гаралтыг бууруулах юм.
Мөн дулааны станцаас ялгарах утаанд илүү нарийн шаардлага бүхий БНСУ-ын агаарын чанарын стандартыг мөрдөнө. Тухайлбал одоо ажиллаж байгаа дулааны станцуудын утааны гол бохирдуулагчдын дундажтай харьцуулахад хүхэр, азот, тоосонцрыг 70-90 хувь, нүүрсхүчлийн хийг 50 гаруй хувиар тус тус бууруулна.

УИХ-ын гишүүн С.Батболдын ажлын алба
| Говьсүмбэр аймагт дулааны станц барих ажил эхэллээ |
Г.Занданшатарын Засгийн газар парламентын хяналтын эсрэг байгааг УИХ-ын гишүүд эсэргүүцэж байна
2025-11-07 13:18:43
2025-11-06 13:46:51
Д.Чулуунжав: Шашны гаж урсгалд автсан хүмүүсийн ихэнх нь ганцаардсан, амьдралд итгэл алдарсан, эсвэл боловсролын түвшин доогуур байдаг
2025-11-06 13:45:49
УИХ-ын гишүүн Д.Амарбаясгалан гэм буруугүйгээ нотлох баримтуудаа гаргаж, хэргийг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулахгүй оролцоно
2025-11-06 13:44:39
“Очирдагинас” ХХК-ийн экспортын үйлдвэрийн цогцолбор албан ёсоор ашиглалтад орлоо
2025-11-04 15:12:56
Ц.Лут-Очир: Шатахууны хангамжийн асуудал үе үеийн Засгийн газрын худлаа ярьдаг ганц сэдэв боллоо
2025-10-23 12:20:01
А.Ундраа: Намгүй байх нь анархизм, дарангуйлал руу гулсахын ноцтой дохио
2025-10-23 12:18:59
Бусдыг зодож хүнд гэмтээсэн Г.Чинзоригт 3 жил хорих ял оноолоо
2025-10-23 12:17:14
С.Энхтөр: МАН зөвхөн даргын асуудлаар хямарч байгаа нь энэ намын олон нийтийн дэмжлэгийг ганхуулна
2025-10-01 11:00:20
Н.Цэрэнбат: Үнэхээр бие биедээ итгэж байгаа юм бол Рио Тинто зээлийн хүүг буулгамаар байна
2025-10-01 10:59:24