Улсын Их баяр наадмыг зохион байгуулах хорооны дарга, Монгол Улсын Шадар С.Амарсайхан Баяр наадмын бэлтгэл ажлыг газар дээр нь очиж шалгажээ.
Тулгар төрийн 2231, Их Монгол улс байгуулагдсаны 816, Ардын хувьсгалын 100, 101 жилийн баяр наадмыг зохион байгуулах ажил эд өрнөж буй. Хоёр жил дараалан Ковид-19 цар тахлын улмаас улсын баяр наадмыг тэмдэглэлгүй өнжиж, энэ жил ийнхүү тэгш ойн баяраа өргөн дэлгэр тэмдэглэхээр зэхэж буй. Иймд Улсын Их баяр наадмыг зохион байгуулах хорооны салбар хороодын үйл ажиллагааг шалгаж, зарим хугацаатай үүрэг чиглэлүүдийг өгсөн юм.
Тодруулбал, Төв цэнгэлдэх хүрээлэнг зорих иргэдийн автомашины зорчих хөдөлгөөн, зогсоолыг хэрхэн шийдэх талаар Хэв журмын салбар хорооноос танилцууллаа. Үүнд иргэдийн автомашиныг тусгайлан бэлдсэн зогсоолд зогсоож, Төв цэнгэлдэх хүрээлэн хүртэл автобусаар үйлчлэх юм. Иймд тус үйлчилгээнд явах автобус болон, зогсоолыг сайтар бэлтгэж, иргэдэд хүндрэл чирэгдэлгүй үйлчлэхээр зохион байгуулахыг анхааруулсан юм.

Мөн Төв цэнгэлдэх хүрээлэнгийн тохижилтын ажлууд эхэлсэн бөгөөд, гаднах тохижилт болон ногоон байгууламж, бие засах газрын хүртээмжийг нэмэгдүүлэх зэрэг ажлууд хийж эхэлжээ.
Жилийн жилд шүүмжлэл дагуулдаг Төв цэнгэлдэх хүрээлэнгийн гаднах хуучин бие засах газрыг буулгаж, шинээр, стандартын дагуу барих үүргийг 14 хоногийн хугацаатай өглөө.
Мөн ашиглагдахаа больсон жижиг байгууламжуудыг буулгаж, үйлчилгээ явуулах иргэд, аж ахуйн нэгжийг зохион байгуулалттай байрлуулахыг анхаарууллаа.
Түүнчлэн Үндэсний сурын талбайг тохижуулах, шаардлагатай төсөв хөрөнгийг нэмж олгохыг Тохижилт, засвар, худалдаа үйлчилгээний салбар хорооны дарга Д.Ганболд болон бусад холбогдох албаныханд үүрэг болгов хэмээн ШАДАР САЙДЫН АЖЛЫН АЛБАНААС МЭДЭЭЛЛЭЭ.
| Төв цэнгэлдэх хүрээлэнгийн гадна зогсоол байгуулах болон ногоон байгууламж, бие засах газрыг шинэчлэх ажил эхэлжээ |
Г.Занданшатарын Засгийн газар парламентын хяналтын эсрэг байгааг УИХ-ын гишүүд эсэргүүцэж байна
2025-11-07 13:18:43
2025-11-06 13:46:51
Д.Чулуунжав: Шашны гаж урсгалд автсан хүмүүсийн ихэнх нь ганцаардсан, амьдралд итгэл алдарсан, эсвэл боловсролын түвшин доогуур байдаг
2025-11-06 13:45:49
УИХ-ын гишүүн Д.Амарбаясгалан гэм буруугүйгээ нотлох баримтуудаа гаргаж, хэргийг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулахгүй оролцоно
2025-11-06 13:44:39
“Очирдагинас” ХХК-ийн экспортын үйлдвэрийн цогцолбор албан ёсоор ашиглалтад орлоо
2025-11-04 15:12:56
Ц.Лут-Очир: Шатахууны хангамжийн асуудал үе үеийн Засгийн газрын худлаа ярьдаг ганц сэдэв боллоо
2025-10-23 12:20:01
А.Ундраа: Намгүй байх нь анархизм, дарангуйлал руу гулсахын ноцтой дохио
2025-10-23 12:18:59
Бусдыг зодож хүнд гэмтээсэн Г.Чинзоригт 3 жил хорих ял оноолоо
2025-10-23 12:17:14
С.Энхтөр: МАН зөвхөн даргын асуудлаар хямарч байгаа нь энэ намын олон нийтийн дэмжлэгийг ганхуулна
2025-10-01 11:00:20
Н.Цэрэнбат: Үнэхээр бие биедээ итгэж байгаа юм бол Рио Тинто зээлийн хүүг буулгамаар байна
2025-10-01 10:59:24