Монгол Улсын Засгийн газар Японы олон улсын хамтын ажиллагааны байгууллага /ЖАЙКА/-н нарийвчилсан төлөвлөлтийн судлагааны багтай хамтран “Кибер аюулгүй байдлын хүний нөөцийг хөгжүүлэх төсөл”-ийг хэрэгжүүлэхээр боллоо.
Уг төслийг хэрэгжүүлэх гэрээнд өчигдөр Монгол Улсыг төлөөлж, Цахим хөгжил, харилцаа холбооны яам Төрийн нарийн бичгийн дарга Б.Болор-Эрдэнэ, ШУТИС-ийн Мэдээлэл холбооны технологийн сургуулийн захирал Н.Чулуунбанди, ЖАЙКА-ийн талаас Нарийвчилсан судалгааны багийн дарга Идэ Хироюуки нар тус, тус гарын үсэг зурлаа.
Төслийн хүрээнд
Иргэд, олон нийтэд кибер аюулгүй байдлын талаарх ойлголт, мэдлэгийг түгээх,
“Цахим орчин дахь хүүхэд хамгаалал”-ын протокол үйлдэх
Төрийн албанд ажиллаж буй мэдээллийн технологийн мэргэжилтнүүдийг чадавхжуулах сургалт зохион байгуулах зэрэг ажлуудыг хэрэгжүүлэхээр төлөвлөж байна.
Мөн талууд Монгол Улсын кибер аюулгүй байдлыг бэхжүүлж, дижитал нийгмийг бүтээх, улс орны цахим өрсөлдөх чадварыг сайжруулах чиглэлд хамтран ажиллах юм.
Уг төслийг Монгол Улсын талаас Цахим хөгжил, харилцаа холбоноы яам, ШУТИС, Удирдлагын академи, МУИС, Дотоод хэргийн их сургууль, Үндэсний дата төв, И-Монгол академи зэрэг байгууллагууд хэрэгжүүлэх бол Япон улсын талаас төслийн хэрэгжилтийн үеэрх бүхий л шаардлагатай заавар, зөвлөгөөг өгөх ажээ.
Эх сурвалж: Цахим хөгжил, харилцаа холбооны яам
| Монгол Улс ЖАЙКА-тай хамтран “Кибер аюулгүй байдлын хүний нөөцийг хөгжүүлэх төсөл” хэрэгжүүлнэ |
Г.Занданшатарын Засгийн газар парламентын хяналтын эсрэг байгааг УИХ-ын гишүүд эсэргүүцэж байна
2025-11-07 13:18:43
2025-11-06 13:46:51
Д.Чулуунжав: Шашны гаж урсгалд автсан хүмүүсийн ихэнх нь ганцаардсан, амьдралд итгэл алдарсан, эсвэл боловсролын түвшин доогуур байдаг
2025-11-06 13:45:49
УИХ-ын гишүүн Д.Амарбаясгалан гэм буруугүйгээ нотлох баримтуудаа гаргаж, хэргийг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулахгүй оролцоно
2025-11-06 13:44:39
“Очирдагинас” ХХК-ийн экспортын үйлдвэрийн цогцолбор албан ёсоор ашиглалтад орлоо
2025-11-04 15:12:56
Ц.Лут-Очир: Шатахууны хангамжийн асуудал үе үеийн Засгийн газрын худлаа ярьдаг ганц сэдэв боллоо
2025-10-23 12:20:01
А.Ундраа: Намгүй байх нь анархизм, дарангуйлал руу гулсахын ноцтой дохио
2025-10-23 12:18:59
Бусдыг зодож хүнд гэмтээсэн Г.Чинзоригт 3 жил хорих ял оноолоо
2025-10-23 12:17:14
С.Энхтөр: МАН зөвхөн даргын асуудлаар хямарч байгаа нь энэ намын олон нийтийн дэмжлэгийг ганхуулна
2025-10-01 11:00:20
Н.Цэрэнбат: Үнэхээр бие биедээ итгэж байгаа юм бол Рио Тинто зээлийн хүүг буулгамаар байна
2025-10-01 10:59:24