Мягмар, 2024-11-26
Дүүргийн наадамд тусд нь цол олгох ёстой

"Үндэсний баяр наадмын тухай хуулиар аймаг дүүрэг хоёрыг адилтгаж байгаа нь Үндсэн хууль зөрчиж байна” гэж УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэн хэлэв. Тодруулбал, УИХ-аар хэлэлцэж буй Үндэсний баяр наадмын тухай хуулийн төслийн 5.7-д “Улсын баяр наадмаар нийслэлийн алслагдсан дүүргийн баяр наадмыг тусад нь зохион байгуулж болно” гэдэг заалт бий. Уг заалттай холбоотойгоор дүүргийн цолыг бий болгох саналыг Д.Тогтохсүрэн гишүүн хэллээ.
 
Тэрбээр “Багануур, Багахангай, Налайх алслагдсан дүүрэг наадам хийхийг үгүйсгэж болохгүй. Харин дүүргийнх нь цолыг бий болгох хэрэгтэй. Сумын заан гэж арай хэлж болохгүй бол дүүргийн арслан ч юм уу нэг юм бий болгочих хэрэгтэй.
 
Хуулийн төсөлд Үндэсний их баяр наадам нь улс, аймаг, сумын баяр наадмаас бүрдэнэ гэсэн байгаа. Дүүрэг гэдэг үг байхгүй. Үүнийг бид бодолцох ёстой” гэв.  

Дүүргийн наадамд тусд нь цол олгох ёстой
2022-06-17 13:00:56
Тухайн мэдээлэлд өгөх таны хариулт?
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд moment.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0