Бүгд Найрамдах Турк Улсын Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд, ноён Ведат Билгин тэргүүтэй төлөөлөгчид Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Аюушийн Ариунзаяагийн урилгаар 2022 оны 6-р сарын 16-наас 19-ний хооронд Монгол Улсад айлчлав.
Энэ үеэр дараах чиглэлээр хамтран ажиллахаар болсон юм.
Хоёр улсын иргэдийн нийгмийн харилцааны тэгш эрхийг хангах зорилго бүхий нийгмийн хамгааллын хэлэлцээр байгуулах чиглэлд Монгол Улс болон Бүгд Найрамдах Турк Улс 2016 оноос эхлэн онцгой анхаарч ажилласан. Үүний үр дүнд 2018 онд “Нийгмийн хамгааллын тухай Монгол Улс болон Бүгд Найрамдах Турк Улс хоорондын хэлэлцээр”-ийг байгуулж, энэ хэлэлцээр 2021 оны 3-р сарын 1-нээс хүчин төгөлдөр хэрэгжиж эхэлсэн. Ингэснээр хоёр улсын иргэдийн Монгол болон Бүгд Найрамдах Турк Улсад тэтгэврийн даатгалын шимтгэл төлсөн хугацааг нэгтгэн тооцож тэтгэвэр тогтоох боломж бүрдсэн. Мөн ийм байдлаар хоёр улсын иргэд хөдөлмөрийн чадвар түр алдсаны, жирэмсний болон амаржсаны, оршуулгын тэтгэмж тогтоолгон авах нөхцөл бүрдэж байгаа юм. Ийнхүү хоёр улсын иргэдийн нийгмийн баталгааг хангах боломж бүрдсэн юм.
Монгол Улсын зургаан мянга орчим иргэд Бүгд Найрамдах Турк Улсад ажиллаж, амьдарч байна.
Хөдөлмөр, нийгмийн хамгааллын салбарт, тухайлбал, хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлж ажилгүйдлийг бууруулах, хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангах, нийгмийн хамгааллын тогтолцоог бэхжүүлэх чиглэлд харилцан туршлага солилцож өргөн хүрээнд хамтран ажиллах боломж байгааг уулзалтын үеэр хоёр тал онцолж дээр дурдсан чиглэлүүдээр хамтран ажиллахаар боллоо.
Монгол Улсын Засгийн газраас “Халамжаас-Хөдөлмөрт” шилжих зорилтыг дэвшүүлсэн. Бүгд Найрамдах Турк Улс ядуурлыг бууруулж ажлын байрыг нэмэгдүүлэх чиглэлд үр дүнтэй ажиллаж байгаа. Тиймээс хөдөлмөр, нийгмийн хамгааллын салбарын хамтын ажиллагааг шинэ түвшинд гаргаж, дараагийн зорилтуудаа тодорхойлох ёстой гэдгийг хоёр сайд санал нэгтэй илэрхийлсэн үр дүнтэй албан айлчлал боллоо хэмээн ХНХЯ-наас мэдээллээ.
| Турк улстай хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх чиглэлээр хамтран ажиллана |
Г.Занданшатарын Засгийн газар парламентын хяналтын эсрэг байгааг УИХ-ын гишүүд эсэргүүцэж байна
2025-11-07 13:18:43
2025-11-06 13:46:51
Д.Чулуунжав: Шашны гаж урсгалд автсан хүмүүсийн ихэнх нь ганцаардсан, амьдралд итгэл алдарсан, эсвэл боловсролын түвшин доогуур байдаг
2025-11-06 13:45:49
УИХ-ын гишүүн Д.Амарбаясгалан гэм буруугүйгээ нотлох баримтуудаа гаргаж, хэргийг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулахгүй оролцоно
2025-11-06 13:44:39
“Очирдагинас” ХХК-ийн экспортын үйлдвэрийн цогцолбор албан ёсоор ашиглалтад орлоо
2025-11-04 15:12:56
Ц.Лут-Очир: Шатахууны хангамжийн асуудал үе үеийн Засгийн газрын худлаа ярьдаг ганц сэдэв боллоо
2025-10-23 12:20:01
А.Ундраа: Намгүй байх нь анархизм, дарангуйлал руу гулсахын ноцтой дохио
2025-10-23 12:18:59
Бусдыг зодож хүнд гэмтээсэн Г.Чинзоригт 3 жил хорих ял оноолоо
2025-10-23 12:17:14
С.Энхтөр: МАН зөвхөн даргын асуудлаар хямарч байгаа нь энэ намын олон нийтийн дэмжлэгийг ганхуулна
2025-10-01 11:00:20
Н.Цэрэнбат: Үнэхээр бие биедээ итгэж байгаа юм бол Рио Тинто зээлийн хүүг буулгамаар байна
2025-10-01 10:59:24