Монгол Улсын Ерөнхийлөгчийн Гадаад бодлогын зөвлөх Э.Одбаяр, Эдийн засгийн бодлогын зөвлөх Б.Даваадалай нар Монгол дахь Америкийн худалдааны танхим /АмЧам Монгол/-ын Удирдах зөвлөлийн дарга Жэймс Лиотта тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.
Уулзалтаар Монгол Улс, Америкийн Нэгдсэн Улсын эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэх, худалдаа, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, хөрөнгө оруулалтын болон бизнесийн орчны шинэчлэлийн талаар дэлгэрэнгүй санал солилцлоо.
Монгол Улсын Ерөнхийлөгч дэлхийн улс орнуудтай, ялангуяа гуравдагч хөршүүдтэйгээ харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулан хөгжүүлэх, харилцан ашигтай худалдаа, хөрөнгө оруулалтын бодлогыг боломжит бүх талаар дэмжин ажиллаж байгааг Ерөнхийлөгчийн зөвлөхүүд онцоллоо.
Мөн Монгол Улсын Ерөнхийлөгчийн дэвшүүлсэн “100 жил-10 зорилт” хөгжлийн санаачилгын хүрээнд уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах, ногоон хөгжлийг эрчимжүүлэх, монгол хүний эрүүл мэнд, хүнсний хангамж, аюулгүй байдал зэрэг асуудлаар тодорхой бодлого шийдвэр гарган, үндэсний хэмжээний хөдөлгөөнүүдийг өрнүүлж, уг асуудлуудад онцгойлон анхаарч, УИХ, Засгийн газартай хамтран ажиллаж байгаа талаар мэдээлэл өгөв.
Монгол дахь Америкийн худалдааны танхимын зүгээс Монгол Улсын бизнесийн орчныг сайжруулах, түнш орнуудтай эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэх, худалдаа, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх зэрэг чиглэлд санал солилцож, цаашид хамтран ажиллахад бэлэн байгаагаа илэрхийллээ.
| Монгол дахь Америкийн худалдааны танхимын Удирдах зөвлөлийн төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа |
Г.Занданшатарын Засгийн газар парламентын хяналтын эсрэг байгааг УИХ-ын гишүүд эсэргүүцэж байна
2025-11-07 13:18:43
2025-11-06 13:46:51
Д.Чулуунжав: Шашны гаж урсгалд автсан хүмүүсийн ихэнх нь ганцаардсан, амьдралд итгэл алдарсан, эсвэл боловсролын түвшин доогуур байдаг
2025-11-06 13:45:49
УИХ-ын гишүүн Д.Амарбаясгалан гэм буруугүйгээ нотлох баримтуудаа гаргаж, хэргийг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулахгүй оролцоно
2025-11-06 13:44:39
“Очирдагинас” ХХК-ийн экспортын үйлдвэрийн цогцолбор албан ёсоор ашиглалтад орлоо
2025-11-04 15:12:56
Ц.Лут-Очир: Шатахууны хангамжийн асуудал үе үеийн Засгийн газрын худлаа ярьдаг ганц сэдэв боллоо
2025-10-23 12:20:01
А.Ундраа: Намгүй байх нь анархизм, дарангуйлал руу гулсахын ноцтой дохио
2025-10-23 12:18:59
Бусдыг зодож хүнд гэмтээсэн Г.Чинзоригт 3 жил хорих ял оноолоо
2025-10-23 12:17:14
С.Энхтөр: МАН зөвхөн даргын асуудлаар хямарч байгаа нь энэ намын олон нийтийн дэмжлэгийг ганхуулна
2025-10-01 11:00:20
Н.Цэрэнбат: Үнэхээр бие биедээ итгэж байгаа юм бол Рио Тинто зээлийн хүүг буулгамаар байна
2025-10-01 10:59:24