Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Бүгд Найрамдах Сингапур Улсын Ерөнхий сайд Ли Сиен Лүн-ий урилгаар энэ сарын 6-9-нд албан ёсны айлчлал хийнэ. Энэхүү айлчлал нь Монгол Улсын Ерөнхий сайдын түвшинд 11 жилийн дараа Сингапур Улсад хэрэгжиж буй айлчлал юм.
Айлчлалын хүрээнд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Сингапур Улсын Ерөнхий сайд Ли Сиен Лүн-тэй албан ёсны хэлэлцээ хийж, Сингапур Улсын Ерөнхийлөгч Халима Яакобт бараалхан, Сингапурын Харилцаа холбоо, мэдээллийн сайд Жозефин Тео-той уулзана. Мөн Сингапурын Хамтын ажиллагааны байгууллага, Хуримтлалын төв сан, Орон сууц, хөгжлийн зөвлөл, “Темасек” олон улсын сан, Сингапурын Үндэсний их сургуульд тус тус зочилж, эдгээр байгууллагын удирдлагатай уулзахаар төлөвлөж байна.
Энэхүү айлчлал нь АСЕАН-ы гишүүн, Зүүн өмнөд Азийн нөлөө бүхий Сингапур Улстай хөгжүүлж буй найрсаг харилцааг бэхжүүлэх, улс төрийн яриа хэлэлцээг идэвхжүүлэх, худалдаа, хөрөнгө оруулалт, эдийн засгийн болон бусад салбарын хүрээнд харилцан ашигтай хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхэд бодитой хувь нэмэр оруулах болно.
Түүнчлэн, Монгол Улсын “Шинэ сэргэлтийн бодлого”-ын хүрээнд хэрэгжүүлэх төсөл хөтөлбөр, төрийн албаны шинэчлэл, цахим засаглалыг хөгжүүлэх, хот төлөвлөлт, мэдээллийн технологи, хүний нөөцийн чадавхийг бэхжүүлэх чиглэлд Сингапур Улсын сайн туршлагыг судалж, Монгол Улсад нутагшуулах талаар тодорхой тохиролцоонд хүрч, хоёр талын хамтын ажиллагааны баримт бичиг байгуулахыг зорьж буй болно.
| Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Сингапур улсад албан ёсны айлчлал хийнэ |
Г.Занданшатарын Засгийн газар парламентын хяналтын эсрэг байгааг УИХ-ын гишүүд эсэргүүцэж байна
2025-11-07 13:18:43
2025-11-06 13:46:51
Д.Чулуунжав: Шашны гаж урсгалд автсан хүмүүсийн ихэнх нь ганцаардсан, амьдралд итгэл алдарсан, эсвэл боловсролын түвшин доогуур байдаг
2025-11-06 13:45:49
УИХ-ын гишүүн Д.Амарбаясгалан гэм буруугүйгээ нотлох баримтуудаа гаргаж, хэргийг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулахгүй оролцоно
2025-11-06 13:44:39
“Очирдагинас” ХХК-ийн экспортын үйлдвэрийн цогцолбор албан ёсоор ашиглалтад орлоо
2025-11-04 15:12:56
Ц.Лут-Очир: Шатахууны хангамжийн асуудал үе үеийн Засгийн газрын худлаа ярьдаг ганц сэдэв боллоо
2025-10-23 12:20:01
А.Ундраа: Намгүй байх нь анархизм, дарангуйлал руу гулсахын ноцтой дохио
2025-10-23 12:18:59
Бусдыг зодож хүнд гэмтээсэн Г.Чинзоригт 3 жил хорих ял оноолоо
2025-10-23 12:17:14
С.Энхтөр: МАН зөвхөн даргын асуудлаар хямарч байгаа нь энэ намын олон нийтийн дэмжлэгийг ганхуулна
2025-10-01 11:00:20
Н.Цэрэнбат: Үнэхээр бие биедээ итгэж байгаа юм бол Рио Тинто зээлийн хүүг буулгамаар байна
2025-10-01 10:59:24