Монгол Улсаас Бүгд Найрамдах Кипр Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Лхагвасүрэнгийн Саянаа Бүгд Найрамдах Кипр Улсын Ерөнхийлөгч Никос Анастасиадис-т 2022 оны 7 дугаар сарын 13-ны өдөр Итгэмжлэх жуух бичгээ өргөн барив.
Элчин сайд Л.Саянаа Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн мэндчилгээг Ерөнхийлөгч Н.Анастасиадист уламжилж, хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны түүхэн 50 жилийн ой 2023 онд тохиож буйг онцлон, Монгол, Киприйн найрсаг харилцааг цаашид улам бэхжүүлж, харилцаа, хамтын ажиллагааг бүхий л салбарт өргөжүүлэн хөгжүүлэхийн төлөө хүчин чармайлт гарган ажиллахаа илэрхийлэв.
Бүгд Найрамдах Кипр Улсын Ерөнхийлөгч Н.Анастасиадис хэлсэн үгэндээ Кипр Улс болон Монгол Улс НҮБ-ын дүрмийн зорилго, зарчмуудын хүрээнд айрсаг харилцааг хөгжүүлж ирсэн. Хэдийгээр манай хоёр улс газар зүйн хувьд хол оршдог ч бидэнд байгаа боломжуудыг тодорхойлж, манай орнуудын болон ард түмний сайн сайхны төлөө харилцан ашигтай, тодорхой салбаруудад хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхэд манай улс бэлэн байгааг Элчин сайд Л.Саянаад онцгойлон хэлж, ажлын амжилт хүсэв.
| Элчин сайд Л.Саянаа Киприйн Ерөнхийлөгчид Итгэмжлэх жуух бичгээ барив |
Г.Занданшатарын Засгийн газар парламентын хяналтын эсрэг байгааг УИХ-ын гишүүд эсэргүүцэж байна
2025-11-07 13:18:43
2025-11-06 13:46:51
Д.Чулуунжав: Шашны гаж урсгалд автсан хүмүүсийн ихэнх нь ганцаардсан, амьдралд итгэл алдарсан, эсвэл боловсролын түвшин доогуур байдаг
2025-11-06 13:45:49
УИХ-ын гишүүн Д.Амарбаясгалан гэм буруугүйгээ нотлох баримтуудаа гаргаж, хэргийг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулахгүй оролцоно
2025-11-06 13:44:39
“Очирдагинас” ХХК-ийн экспортын үйлдвэрийн цогцолбор албан ёсоор ашиглалтад орлоо
2025-11-04 15:12:56
Ц.Лут-Очир: Шатахууны хангамжийн асуудал үе үеийн Засгийн газрын худлаа ярьдаг ганц сэдэв боллоо
2025-10-23 12:20:01
А.Ундраа: Намгүй байх нь анархизм, дарангуйлал руу гулсахын ноцтой дохио
2025-10-23 12:18:59
Бусдыг зодож хүнд гэмтээсэн Г.Чинзоригт 3 жил хорих ял оноолоо
2025-10-23 12:17:14
С.Энхтөр: МАН зөвхөн даргын асуудлаар хямарч байгаа нь энэ намын олон нийтийн дэмжлэгийг ганхуулна
2025-10-01 11:00:20
Н.Цэрэнбат: Үнэхээр бие биедээ итгэж байгаа юм бол Рио Тинто зээлийн хүүг буулгамаар байна
2025-10-01 10:59:24