Батлайн Чулуунхүү нь 2015 онд Австралийн Холбооны Улсад суух Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайдаар томилогдсон, одоогоор тав дахь жилдээ тус улсад Элчин сайдаар ажиллаж байна. Дипломат албаны тухай хуульд Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдын бүрэн эрхийн хугацааг гурван жил гэж заасан. Харин 2017 онд нэмэлт, өөрчлөлт оруулахдаа дөрвөн жил болгож өөрчилсөн. Тэгэхээр хуучин болон шинэ хуулийн заалтаар Австралийн Холбооны Улсад суух Элчин сайд Б.Чулуунхүүгийн бүрэн эрхийн хугацаа аль хэдийнэ дуусгавар болчихоод байхад ажлаа хийсээр л байна.
Энэ тухай Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар өмнө нь мэдэгдэж байсан ч түүний оронд явах Элчин сайдын асуудал шийдэгдээгүй учраас хойшилсоор иржээ. Австралийн Холбооны Улсад суух Элчин сайдад ХЗДХ-ийн сайд Ц.Нямдоржийн хүү Н.Анхбаярын нэр яригдаж байгаа. Засгийн газар, парламентын түвшинд дэмжлэг авсан ч Ерөнхийлөгч дээр очоод “гацсан” тал бий. Тэгэхээр бүрэн эрхийн хугацаа нь дууссан учраас Элчин сайд Б.Чулуунхүү татагдах нь тодорхой. Харин Н.Анхбаярыг явуулах уу, өөр хүн оруулж ирэх үү гэдэг нь удахгүй тодорхой болох биз ээ.
Гишүүдийг казинодуулсан Б.Чулуунхүүгийн оронд ХЗДХ-ийн сайд Нямдоржийн хүү Анхбаяр явах уу |
|