Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хэрэгжиж байгаа авто зам, зогсоолын ажлын явцтай Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар нар өчигдөр /2022.08.14/ танилцав.
Энэ үеэр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ "Улаанбаатар хотоос хөдөө орон нутагт очиж ажиллах боловсон хүчнийг дэмжинэ. Өөрөөр хэлбэл, Улаанбаатар хотоос хөдөөд очиж байгаа иргэдээ "Шинэ үеийн илгээлтийн эзэд" гэж нэрлэнэ. Тэгээд ипотекийн зээлийн багц дэмжлэг өгнө. Хөдөөд шилжин очиж байгаа төрийн албан хаагчийн цалинг хоёр дахин нэмэгдүүлнэ. Мөн нэг удаагийн тэтгэмж өгнө. 2023 оны улсын төсвийн нэг онцлог энэ.
Нөгөө талдаа Улаанбаатарт ирж байгаа хүмүүс татвартай болно. Ингэж бид бодитой зохицуулалт хийхгүй бол цаг хугацаа өнгөрөх тусам Улаанбаатар хотын асуудал улам хүнд болно. Хүн ам өснө, автомашины тоо нэмэгдэнэ, эдийн засаг өснө, ажлын байр нэмэгдэнэ. Ингээд бид нутаг дэвсгэрийнхээ 0.3 хувьд төвлөрсөөр байгаад нэг хот улс болно. Энэ үндэсний аюулгүй байдлын асуудал болж, алс хязгаар нутаг эзгүйднэ" гэв.
Мөн тэрбээр Улаанбаатар хотын гудамжинд тамхи татаж байгаад ил задгай хаясан иргэнийг 50 сая төгрөгөөр торгох хуулийн зохицуулалт хэрэгтэйг хэлэв.
| "Хөдөө очиж ажиллах төрийн албан хаагчийн цалинг хоёр дахин нэмэгдүүлж, тэтгэмж олгоно" |
Г.Занданшатарын Засгийн газар парламентын хяналтын эсрэг байгааг УИХ-ын гишүүд эсэргүүцэж байна
2025-11-07 13:18:43
2025-11-06 13:46:51
Д.Чулуунжав: Шашны гаж урсгалд автсан хүмүүсийн ихэнх нь ганцаардсан, амьдралд итгэл алдарсан, эсвэл боловсролын түвшин доогуур байдаг
2025-11-06 13:45:49
УИХ-ын гишүүн Д.Амарбаясгалан гэм буруугүйгээ нотлох баримтуудаа гаргаж, хэргийг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулахгүй оролцоно
2025-11-06 13:44:39
“Очирдагинас” ХХК-ийн экспортын үйлдвэрийн цогцолбор албан ёсоор ашиглалтад орлоо
2025-11-04 15:12:56
Ц.Лут-Очир: Шатахууны хангамжийн асуудал үе үеийн Засгийн газрын худлаа ярьдаг ганц сэдэв боллоо
2025-10-23 12:20:01
А.Ундраа: Намгүй байх нь анархизм, дарангуйлал руу гулсахын ноцтой дохио
2025-10-23 12:18:59
Бусдыг зодож хүнд гэмтээсэн Г.Чинзоригт 3 жил хорих ял оноолоо
2025-10-23 12:17:14
С.Энхтөр: МАН зөвхөн даргын асуудлаар хямарч байгаа нь энэ намын олон нийтийн дэмжлэгийг ганхуулна
2025-10-01 11:00:20
Н.Цэрэнбат: Үнэхээр бие биедээ итгэж байгаа юм бол Рио Тинто зээлийн хүүг буулгамаар байна
2025-10-01 10:59:24