Өнөөдөр УИХ-ын чуулган 16:00 цагт хуралдах товтой байна. Чуулганаар Үндсэн хуулийн цэцийн 2022 оны 02 дугаар тогтоолтой холбоотой асуудал буюу сайд нарын "давхар дээлтэй" холбоотой цэцийн шийдвэрийг хэлэлцэнэ.
Тодруулбал, УИХ-аас 2019 онд баталсан Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтөөр өөрчлөн найруулсан “… Ерөнхий сайд болон Засгийн газрын дөрвөөс илүүгүй гишүүн УИХ-ын гишүүний албан тушаалыг хавсарч болно.” гэсэн заалт нь Үндсэн хуулийн суурь үзэл баримтлалд харшилж, Үндсэн хуульд нийцээгүй байх тул хүчингүй болгож, 02 дугаар тогтоол гаргасан. Өнөөдөр болон маргааш болох чуулганаар энэ асуудлыг хэлэлцэнэ.
Мөн 10:00 цагт эхлэх байнгын хорооны хуралдаанаар өвөлжилт, хичээлийн шинэ жилийн бэлтгэл, цэцэрлэг, сургуульд хамрагдалт, боловсролын салбарын хөрөнгө оруулалтын гүйцэтгэлийн талаар хэлэлцэхээр төлөвлөж байна.
УЛСЫН ИХ ХУРЛЫН 2022 ОНЫ ЭЭЛЖИТ БУС ЧУУЛГАНААР ХЭЛЭЛЦЭХ АСУУДЛЫН ТОВ, ДАРААЛАЛ
ЦАГ |
НЭГ.БАЙНГЫН ХОРООНЫ ХУРАЛДААН |
ХААНА |
|
10.00 |
Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хуралдаан: Хэлэлцэх асуудал: · Өвөлжилтийн бэлтгэл ажлын талаарх Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд болон Эрчим хүчний сайд нарын мэдээлэл |
“Жанжин Д.Сүхбаатар” танхим |
|
11.00 |
Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хорооны хуралдаан: Хэлэлцэх асуудал: · Хичээлийн шинэ жилийн бэлтгэл ажил, цэцэрлэг, сургуульд хамрагдалт, боловсролын салбарын хөрөнгө оруулалтын гүйцэтгэлийн асуудал |
“Үндсэн хууль” танхим |
|
14.00 |
Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаан: Хэлэлцэх асуудал: · Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2022 оны 02 дугаар тогтоолтой холбоотой асуудал |
“Жанжин Д.Сүхбаатар” танхим |
|
ХОЁР.ЧУУЛГАНЫ НЭГДСЭН ХУРАЛДААН |
|||
16.00 |
Хэлэлцэх асуудал: · Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2022 оны 02 дугаар тогтоолтой холбоотой асуудал |
“Их Хуралдай” танхим |
Чуулганаар сайд нарын "давхар дээлтэй" холбоотой цэцийн шийдвэрийг хэлэлцэнэ |
2024-11-25 16:29:18
2024-11-25 16:28:54
2024-11-25 16:26:37
2024-11-25 16:26:11
2024-11-25 16:25:52
2024-11-25 16:25:30
2024-11-25 16:25:09
2024-11-22 10:48:07
2024-11-22 10:46:03
2024-11-22 10:45:10