2022 оны 4-р сарын 7-ний өдөр Монголын залуус анх удаа хэн нэгний даалгавар улстөрийн нөлөөлөлгүйгээр төв талбайд олуулаа цуглан жагслаа. Тэд УИХ, засгийн газрыг ажлаа хийхийг шаардаж байв. Жагсагчдын шаардлагын нэг нь цэцэрлэгийн сугалааг халж хүүхдүүд цоожтой хаалганы цаана үлддэг байдлыг үгүй болгохыг хүсч байсан юм. Улмаар цэцэрлэггүйгээс болж гэртээ хүүхдээ хардаг ээжүүд ажил хийхийг хүсч байлаа.
Ерөнхий сайд Оюун-Эрдэнэ жагсагчдын шаардлагыг хүлээн авч тухайн өдрөө яаралтай Засгийн газрыг хуралдуулж залуусын шаардлагыг бодит ажил хэрэг болгох ажлын хэсгийг байгуулсан юм. Мөн цэцэрлэгийн асуудлыг шийдэхийг бүх төвшинд хатуу анхааруулж, холбогдох албаныханд үүрэг өгсөн билээ. Тухайн үед Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Цэцэрлэг сургуулийн сугалаагбайхгүй болгох хэрэгтэй. Эрүүл мэнд боловсролын суурь асуудлыг шийдчих хэрэгтэй, цэцэрлэг түрээслэх байршлуудыг ил болгож шаардлагатай хөрөнгийг тооц, 9 сар гэхэд сугалаагүй болгоно” гэж хурлынхаа үеэр ярьж байсан юм.
Улмаар цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлэхийн тулд анх удаа нийслэлийн төсвөөс 100 тэрбум нэмээд улсын төсвөөс 100 тэрбум төгрөг гаргаж хувийн цэцэрлэгүүдийн хувьсах зардлыг 2 дахин нэмж бүх хүүхдийг цэцэрлэгт хамруулах асуудлыг Ерөнхий сайд Оюун-Эрдэнийн тэргүүлсэн Засгийн газар шийдлээ. Цэцэрлэгийн хүртээмжийг нэмж, бүх хүүхдийг сургуулийн өмнөх боловсролд хамруулах ажил өнөөдөр бодит ажил хэрэг болж хүсэлт гаргасан бүх хүүхэд буюу 115 мянган хүүхэд цэцэрлэгтэй болж чадлаа. Өмнө нь цоожтой хаалганы цаана үлддэг байсан 38 мянган хүүхэд энэ жил цэцэрлэгт хамрагдлаа.
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ амалсандаа хүрлээ |
2024-11-25 16:29:18
2024-11-25 16:28:54
2024-11-25 16:26:37
2024-11-25 16:26:11
2024-11-25 16:25:52
2024-11-25 16:25:30
2024-11-25 16:25:09
2024-11-22 10:48:07
2024-11-22 10:46:03
2024-11-22 10:45:10