Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ ОХУ-ын Владивосток хотноо жил бүр зохион байгууллагддаг Дорнын эдийн засгийн VII чуулганд оролцож байна.
Чуулганд оролцож буй Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн өөрийн салбарын зарим асуудлаар ОХУ-ын талтай яриа хэлэлцээ хийжээ.
Тэрбээр, Эрчим хүчний салбарт ОХУ-тай хамтарч хэд хэдэн төсөл хэрэгжүүлэхээр ажиллаж байна. Эхнийх нь ТЭЦ-3 дулааны цахилгаан станцыг хүчин чадлыг 300МВт-аар нэмэгдүүлэх хүсэлтээ илэрхийллээ. Өргөтгөлийн ажлын ТЭЗҮ-ийг хийж дуусгасан. Эрчим хүчний яам болон Эрчим хүчний хөгжлийн төвийн мэргэжилтнүүд энэ төсөл дээр ажиллаж байна. Дорнын эдийн засгийн чуулганы үеэр ОХУ-ын Эрчим хүчний сайдтай өнөөдөр уулзаж, урьдчилсан хэлэлцүүлгүүдийг хийлээ. Төслийн санхүүжилтийн асуудлыг хоёр улсын Сангийн яамны түвшинд хэлэлцэж эхэлсэн. Хоёрдугаарт, Эгийн гол УЦС-ын төслийг ОХУ-ын талаас сонирхож эхэлсэн. Гуравдугаарт, Манай улс эрчим хүчний импортыг хараат байдалтай байна. Энэ жил шаардлага үүсвэл ОХУ-аас 220 кВт-ын өндөр хүчдэлийн шугамынхаа дээд хүчин чадалд тулгаж эрчим хүчний эх үүсвэрээр найдвартай хангана гэсэн яриа хэлэлцээрт хүрлээ гэв.

Дорнын эдийн засгийн VII чуулга уулзалт ОХУ-ын Владивосток хотноо энэ сарын 5-8 өдрүүдэд үргэлжилнэ.
| Б.Чойжилсүрэн: ТЭЦ-3-ын хүчин чадлыг 300 мВт-аар нэмэгдүүлэх төслийг ОХУ-тай хамтран хэрэгжүүлнэ |
Г.Занданшатарын Засгийн газар парламентын хяналтын эсрэг байгааг УИХ-ын гишүүд эсэргүүцэж байна
2025-11-07 13:18:43
2025-11-06 13:46:51
Д.Чулуунжав: Шашны гаж урсгалд автсан хүмүүсийн ихэнх нь ганцаардсан, амьдралд итгэл алдарсан, эсвэл боловсролын түвшин доогуур байдаг
2025-11-06 13:45:49
УИХ-ын гишүүн Д.Амарбаясгалан гэм буруугүйгээ нотлох баримтуудаа гаргаж, хэргийг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулахгүй оролцоно
2025-11-06 13:44:39
“Очирдагинас” ХХК-ийн экспортын үйлдвэрийн цогцолбор албан ёсоор ашиглалтад орлоо
2025-11-04 15:12:56
Ц.Лут-Очир: Шатахууны хангамжийн асуудал үе үеийн Засгийн газрын худлаа ярьдаг ганц сэдэв боллоо
2025-10-23 12:20:01
А.Ундраа: Намгүй байх нь анархизм, дарангуйлал руу гулсахын ноцтой дохио
2025-10-23 12:18:59
Бусдыг зодож хүнд гэмтээсэн Г.Чинзоригт 3 жил хорих ял оноолоо
2025-10-23 12:17:14
С.Энхтөр: МАН зөвхөн даргын асуудлаар хямарч байгаа нь энэ намын олон нийтийн дэмжлэгийг ганхуулна
2025-10-01 11:00:20
Н.Цэрэнбат: Үнэхээр бие биедээ итгэж байгаа юм бол Рио Тинто зээлийн хүүг буулгамаар байна
2025-10-01 10:59:24