Тавантолгой-Гашуунсухайтын төмөр замын бүтээн байгуулалт дуусаж, өнөөдрөөс тээвэр эхэллээ.
Энэ төмөр замыг 2012 онд буюу одоогоос арван жилийн өмнө эхэлсэн юм. Гэвч 2018 оныг хүртэл замын ажил зогссон. 2018 онд Ерөнхий сайд байсан У.Хүрэлсүх манай улсын нүүрс, зэсийн экспортын гол боомт болох Гашуунсухайтын боомтыг Таван толгойн бүлэг ордтой төмөр замаар холбох ажлыг эхлүүлсэн юм. Иймд Ерөнхийлөгч У.Хүрэлсүх замын нээлтэд оролцож байна. "Бодь интернэйшнл" компанийн барьсан энэ төмөр зам нь манай улсын анхны хүнд даацын, нэгдүгээр зэрэглэлийн зам гэдгээрээ онцлог. Мөн монгол инженер техникийн ажилтнууд замын бүтээн байгуулалтад оролцжээ.

Өмнөговь аймгийн Цогтцэций суманд болж буй төмөр замын нээлтэд "Бодь интернэйшнл" компанийн 500 орчим ажилчид, сайд нар, хэвлэл мэдээллийн ажилтнууд гээд нийт 700 орчим хүн оролцож байна.
Яг нэг сарын өмнө Гашуунсухайт-Ганцмод боомтын хил холболтын цэгийг эцэслэн тохирсноор өнөөдөр тээвэр эхэллээ.
Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн 258.4 км замыг барьснаар жилд 30-50 сая тонн нүүрс зэрэг ашигт малтмал, бусад ачаа тээвэрлэж экспортлох боломж бүрдэх юм.

Төмөр зам ашиглалтад орсноор:
Төмөр замын захиалагчаар “Тавантолгой төмөр зам” компани, ерөнхий гүйцэтгэгчээр “Бодь интернэйшнл”, туслан гүйцэтгэгчээр 62 аж ахуйн нэгж ажиллаж байна. Төслийн хүрээнд 200 гаруй аж ахуйн нэгж, нэг ээлжид 3,000 инженер, техникийн ажилтан, 1,200 хүнд даацын машин ажиллаж байна.
| Монголын анхны хүнд даацын, нэгдүгээр зэрэглэлийн төмөр замаар тээвэр хийж эхэллээ |
Г.Занданшатарын Засгийн газар парламентын хяналтын эсрэг байгааг УИХ-ын гишүүд эсэргүүцэж байна
2025-11-07 13:18:43
2025-11-06 13:46:51
Д.Чулуунжав: Шашны гаж урсгалд автсан хүмүүсийн ихэнх нь ганцаардсан, амьдралд итгэл алдарсан, эсвэл боловсролын түвшин доогуур байдаг
2025-11-06 13:45:49
УИХ-ын гишүүн Д.Амарбаясгалан гэм буруугүйгээ нотлох баримтуудаа гаргаж, хэргийг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулахгүй оролцоно
2025-11-06 13:44:39
“Очирдагинас” ХХК-ийн экспортын үйлдвэрийн цогцолбор албан ёсоор ашиглалтад орлоо
2025-11-04 15:12:56
Ц.Лут-Очир: Шатахууны хангамжийн асуудал үе үеийн Засгийн газрын худлаа ярьдаг ганц сэдэв боллоо
2025-10-23 12:20:01
А.Ундраа: Намгүй байх нь анархизм, дарангуйлал руу гулсахын ноцтой дохио
2025-10-23 12:18:59
Бусдыг зодож хүнд гэмтээсэн Г.Чинзоригт 3 жил хорих ял оноолоо
2025-10-23 12:17:14
С.Энхтөр: МАН зөвхөн даргын асуудлаар хямарч байгаа нь энэ намын олон нийтийн дэмжлэгийг ганхуулна
2025-10-01 11:00:20
Н.Цэрэнбат: Үнэхээр бие биедээ итгэж байгаа юм бол Рио Тинто зээлийн хүүг буулгамаар байна
2025-10-01 10:59:24