Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Самарканд хотноо ШХАБ-ын Дээд түвшний уулзалтад оролцох үеэрээ НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын орлогч бөгөөд Ази, Номхон далайн Эдийн засаг, нийгмийн комисс /АНДЭЗНК/-ын Гүйцэтгэх нарийн бичгийн дарга Армида Алисжабанаг хүлээн авч уулзав.
Ерөнхийлөгч НҮБ, түүний системийн байгууллагууд нь Монгол Улсын хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулдаг чухал түнш гэдгийг онцлон тэмдэглээд, цаашид хамтын ажиллагааны агуулгыг баяжуулахад бүх талын дэмжлэг үзүүлэхээ илэрхийлэв.
Түүнчлэн Монгол Улс, АНДЭЗНК байгаль орчныг хамгаалах, транзит тээврийг хөгжүүлэх, худалдааны бодлогыг сайжруулах, гамшгийн эрсдэлийг бууруулах, статистикийн салбарыг бэхжүүлэх чиглэлээр идэвхтэй хамтран ажиллаж ирснийг энэ үеэр тэмдэглэв.
Тэрбээр Монгол, Орос, Хятадын эдийн засгийн коридор байгуулах хөтөлбөрийн хүрээнд “Азийн авто замын сүлжээгээр олон улсын авто тээвэрлэлт гүйцэтгэх тухай Монгол, Орос, Хятадын Засгийн газар хоорондын хэлэлцээр”-ийг байгуулахад НҮБ-ын АНДЭЗНК онцгой хувь нэмэр оруулсныг хэллээ.
Цаашид энэ жишгээр Зүүн Өмнөд Ази, Төв Азийн бусад улсад чиглэсэн автотээврийн олон талт хэлэлцээр байгуулахад НҮБ-ын АНДЭЗНК-той хамтран ажиллах сонирхолтой байгаагаа илэрхийлэв.
Гүйцэтгэх нарийн бичгийн дарга А.Алисжабана 2019 онд Азийн төлөөх Боао форумын Улаанбаатарын бага хуралд хүндэт зочноор оролцох үеэрээ Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхтэй Засгийн газрын тэргүүний хувиар нь уулзаж байснаа дурдаад, “Тогтвортой хөгжил-2030″ хөтөлбөрийг Монгол Улсын Засгийн газраас дэвшүүлсэн “Алсын хараа-2050” хөгжлийн хөтөлбөртэй уялдуулан хэрэгжүүлэх чиглэлээр талууд идэвхтэй хамтран ажиллаж буйгаа онцлон тэмдэглэв.
Тэрбээр Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг НҮБ талархан дэмжиж, дэлхий дахинд тулгамдаад буй уур амьсгалын өөрчлөлт, цөлжилтийн нөлөөллийг бууруулахад чухал үүрэг гүйцэтгэж байгааг нь өндрөөр үнэлж буйг онцлоод, цаашид энэ чиглэлд хамтын ажиллагааг улам идэвхжүүлэх эрмэлзэлтэй байгаагаа илэрхийлэв.
Түүнчлэн уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх Монгол Улсын хүчин чармайлтад хувь нэмэр оруулах, НҮБ-ын АНДЭЗНК-оос “Ногоон бонд” (Green Bond)-ын хүрээнд хамтран ажиллахад бэлэн байгаагаа илэрхийллээ.
Талууд худалдааг хөнгөвчлөх, дамжин өнгөрөх тээврийг хөгжүүлэх, хил дамнасан цаасгүй худалдааг дэмжих, Зүүн Өмнөд Ази, Төв Азийн бусад улсад чиглэсэн автотээврийн олон талт хэлэлцээр байгуулах, Монгол Улсад олон улсын чанартай хуурай боомт байгуулах хамтарсан судалгаа хийх зэрэг өргөн хүрээтэй асуудлаар санал солилцож, зарчмын шинэ тохиролцоонд хүрлээ.
Монголд олон улсын хуурай боомт байгуулах хамтарсан судалгаа хийхээр ярилцав |
2024-11-25 16:29:18
2024-11-25 16:28:54
2024-11-25 16:26:37
2024-11-25 16:26:11
2024-11-25 16:25:52
2024-11-25 16:25:30
2024-11-25 16:25:09
2024-11-22 10:48:07
2024-11-22 10:46:03
2024-11-22 10:45:10