Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц байгуулах ажил иргэдийн эсэргүүцэлтэй тулгараад байгаа.
Уг цахилгаан станцыг барьж, байгуулснаар баруун бүс буюу Ховд, Баян-Өлгий, Увс аймгийг эрчим хүчээр хангах юм. Гэвч иргэд УЦС барих нь байгальд сөрөг нөлөөлөлтэй гэх зэргээр эсэргүүцлээ илэрхийлсээр байна.
Энэ талаар Засгийн Газрын Хэрэг Эрхлэх Газар(ЗГХЭГ)-ын дарга Д.Амарбаясгалан "Улс орны эрх ашиг хамгийн чухал. Тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал юу, юунаас хамаарч аюулд учирдаг вэ гэдгийг ард түмэн нийтээрээ мэднэ.
Үүн дотор эрчим хүчний хараат байдал нь манай улсын хувьд цар тахал, дайны үед улам ч мэдрэгдэж байгааг бид харж байна. Хараат байдлаас гарах бодлогыг Монголын ард түмэн нэгд нэгэнгүй дэмжиж ажиллах учиртай. Энэ нь эх оронч байгаа үзэл.
Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцыг гаднын зээл, тусламжаар баригдах боломж бүрдэж байна гэдэг нь Монгол Улсад олдсон ховорхон боломжийн нэг. Тиймээс Засгийн газрын зүгээс энэ төслийг хэрэгжүүлэхийн төлөө, иргэдтэйгээ ойлголцож, үр дүнтэй болгохын төлөө санаачилгатай ажиллаж байгаа.
Шаардлагатай тохиолдолд Засгийн газрын төлөөлөл Эрдэнэбүрэнгийн УЦС-ын төсөлд эсрэг байр суурьтай байгаа иргэдтэй уулзаж, удаа дараагийн яриа хэлэлцээрийг хийж, үүнийг заавал ажил хэрэг болгох ёстой. Энэ бол Монгол Улсын эрх ашгийн асуудал" гэв.
| "Шаардлагатай тохиолдолд ЗГ-ын төлөөлөл Эрдэнэбүрэнгийн УЦС-ын төсөлд эсрэг байр суурьтай байгаа иргэдтэй уулзана" |
Г.Занданшатарын Засгийн газар парламентын хяналтын эсрэг байгааг УИХ-ын гишүүд эсэргүүцэж байна
2025-11-07 13:18:43
2025-11-06 13:46:51
Д.Чулуунжав: Шашны гаж урсгалд автсан хүмүүсийн ихэнх нь ганцаардсан, амьдралд итгэл алдарсан, эсвэл боловсролын түвшин доогуур байдаг
2025-11-06 13:45:49
УИХ-ын гишүүн Д.Амарбаясгалан гэм буруугүйгээ нотлох баримтуудаа гаргаж, хэргийг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулахгүй оролцоно
2025-11-06 13:44:39
“Очирдагинас” ХХК-ийн экспортын үйлдвэрийн цогцолбор албан ёсоор ашиглалтад орлоо
2025-11-04 15:12:56
Ц.Лут-Очир: Шатахууны хангамжийн асуудал үе үеийн Засгийн газрын худлаа ярьдаг ганц сэдэв боллоо
2025-10-23 12:20:01
А.Ундраа: Намгүй байх нь анархизм, дарангуйлал руу гулсахын ноцтой дохио
2025-10-23 12:18:59
Бусдыг зодож хүнд гэмтээсэн Г.Чинзоригт 3 жил хорих ял оноолоо
2025-10-23 12:17:14
С.Энхтөр: МАН зөвхөн даргын асуудлаар хямарч байгаа нь энэ намын олон нийтийн дэмжлэгийг ганхуулна
2025-10-01 11:00:20
Н.Цэрэнбат: Үнэхээр бие биедээ итгэж байгаа юм бол Рио Тинто зээлийн хүүг буулгамаар байна
2025-10-01 10:59:24