УИХ-ын гишүүн Ц.Анандбазартай холбоотой хэргийг Нийслэлийн прокурорын газраас хэрэгсэхгүй болгожээ.
Тэрбээр охид эмэгтэйчүүдэд бэлгийн дарамт үзүүлдэг байсан гэх хэрэгт 2021 оны дөрөвдүгээр сараас эхлэн нэр холбогдоод байгаа юм.
Уг хэргийн талаар Прокурорын байгууллагаас тодруулахад "УИХ-ын гишүүн Ц.Анандбазарт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосон нь үнэн" гэдгийг хэллээ. Гэхдээ уг хэрэг ямар үндэслэлээр хэрэгсэхгүй болсон нь тодорхойгүй байна.
Албан бус эх сурвалжийн мэдээлснээр, хохирогч гэх эмэгтэй өгсөн мэдүүлгээсээ буцсанаар хэрэг ийнхүү хаагдах шалтгаан болсон байж магадгүй байгаа юм.
Сануулахад, 2021 оны дөрөвдүгээр сард иргэн нэр бүхий эмэгтэйчүүд Ц.Анандбазарт бэлгийн дарамтад өртөж байсан тухайгаа дэлгэж, цагдаагийн байгууллагад гомдол гаргасан юм. Түүний нэр холбогдсон уг хэрэг ямар нэг шийдвэргүй жил гаруйн хугацааг үдээд байна.
Ц.Анандбазарыг анх олон эмэгтэйд бэлгийн дарамт үзүүлсэн гэх мэдээлэл нийгэмд цацагдсанаас хойш Ц.Анандбазарт намаас нь хариуцлага тооцсон. Тодруулбал, сүүлд МАН-ын Хяналтын ерөнхий хорооноос Ц.Анандбазарт ёс зүйн хариуцлага тооцсоноор түүнийг намын болон парламент дахь МАН-ын бүлгийн үйл ажиллагаанд оролцохыг хязгаарласан билээ.
| УИХ-ын гишүүн Ц.Анандбазарт холбогдох хэргийг прокурор хэрэгсэхгүй болгожээ |
Г.Занданшатарын Засгийн газар парламентын хяналтын эсрэг байгааг УИХ-ын гишүүд эсэргүүцэж байна
2025-11-07 13:18:43
2025-11-06 13:46:51
Д.Чулуунжав: Шашны гаж урсгалд автсан хүмүүсийн ихэнх нь ганцаардсан, амьдралд итгэл алдарсан, эсвэл боловсролын түвшин доогуур байдаг
2025-11-06 13:45:49
УИХ-ын гишүүн Д.Амарбаясгалан гэм буруугүйгээ нотлох баримтуудаа гаргаж, хэргийг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулахгүй оролцоно
2025-11-06 13:44:39
“Очирдагинас” ХХК-ийн экспортын үйлдвэрийн цогцолбор албан ёсоор ашиглалтад орлоо
2025-11-04 15:12:56
Ц.Лут-Очир: Шатахууны хангамжийн асуудал үе үеийн Засгийн газрын худлаа ярьдаг ганц сэдэв боллоо
2025-10-23 12:20:01
А.Ундраа: Намгүй байх нь анархизм, дарангуйлал руу гулсахын ноцтой дохио
2025-10-23 12:18:59
Бусдыг зодож хүнд гэмтээсэн Г.Чинзоригт 3 жил хорих ял оноолоо
2025-10-23 12:17:14
С.Энхтөр: МАН зөвхөн даргын асуудлаар хямарч байгаа нь энэ намын олон нийтийн дэмжлэгийг ганхуулна
2025-10-01 11:00:20
Н.Цэрэнбат: Үнэхээр бие биедээ итгэж байгаа юм бол Рио Тинто зээлийн хүүг буулгамаар байна
2025-10-01 10:59:24