УИХ дахь МАН-ын бүлэг хуралдаж, хэлэлцэн, шийдвэрлэсэн асуудлын талаар мэдээлэл хийлээ.
УИХ-ын гишүүн, Төсвийн байнгын хорооны дарга Г.Тэмүүлэн "Энэ жил болоод ирэх жилүүдэд улсын төсвөөс хийгдэх хөрөнгө оруулалтын ачаалал их байгаа. Уг асуудалд тодорхой эрх зүйн өөрчлөлтүүдийг хийхээр төлөвлөсөн. 2023 оны төсвийн төсөлд 2.7 их наяд төгрөгийн хөрөнгө оруулалт улсын төсвөөс хийгдэнэ. Хүлээгдэж буй санхүүжилтийн дүн нь 1.5 их наяд байна. Тиймээс төсвийн сахилга бат, хариуцлагыг сайжруулах, төсвийн хөрөнгө оруулалтад ачаалал үүсгэхгүй байхаар шийдвэрлэхэд холбогдох хууль, эрх зүй орчныг бүрдүүлэх шаардлагатай байна.
Улсын төсөвт ачаалал болж байгаа зээл тусламжийн бодлогын асуудал байна. Энэ жилийн хувьд зөвхөн гадаад зээл, тусламжтай холбоотой хүүгийн татаасанд 1.1 их наяд төгрөгийн санхүүжилтийг зарцуулахаар болсон. Иймд гадаад зээл, тусламжид мөн ялгаагүй сахилга бат, хариуцлагыг сайжруулах шаардлагатай байна. Гадаад зээл,тусламжтай холбоотой бодлогод эрх зүйн орчныг сайжруулах хуулийг оруулж өгнө. Одоогоор гадаад зээл тусламжийн асуудал зөвхөн Сангийн яаманд мөрдөгддөг журмын дагуу явагдаж байна.
Мөн төрийн үйлчилгээний нэгдсэн газар агентлаг бий болж байгаа. Тус агентлагт ажиллах хүний орон тоо нэмэхгүйгээр тухайн албан хаагч нарын дунд зохицуулалт хийж төрийн үйлчилгээг цахимжуулах, сайжруулах ажлыг зохион байгуулна. Төрийн үйлчилгээний нэгдсэн газар гэж ерөнхий нэртэй байсныг нь Төрийн цахим үйлчилгээний зохицуулалтын газар гэж нэрлэх өөрчлөлтийг ажлын хэсгийн зүгээс саналыг дэвшүүлсэн" хэмээн ярилаа.
| Г.Тэмүүлэн: 2023 онд 2.7 их наяд төгрөгийн хөрөнгө оруулалт улсын төсвөөс хийгдэнэ |
Г.Занданшатарын Засгийн газар парламентын хяналтын эсрэг байгааг УИХ-ын гишүүд эсэргүүцэж байна
2025-11-07 13:18:43
2025-11-06 13:46:51
Д.Чулуунжав: Шашны гаж урсгалд автсан хүмүүсийн ихэнх нь ганцаардсан, амьдралд итгэл алдарсан, эсвэл боловсролын түвшин доогуур байдаг
2025-11-06 13:45:49
УИХ-ын гишүүн Д.Амарбаясгалан гэм буруугүйгээ нотлох баримтуудаа гаргаж, хэргийг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулахгүй оролцоно
2025-11-06 13:44:39
“Очирдагинас” ХХК-ийн экспортын үйлдвэрийн цогцолбор албан ёсоор ашиглалтад орлоо
2025-11-04 15:12:56
Ц.Лут-Очир: Шатахууны хангамжийн асуудал үе үеийн Засгийн газрын худлаа ярьдаг ганц сэдэв боллоо
2025-10-23 12:20:01
А.Ундраа: Намгүй байх нь анархизм, дарангуйлал руу гулсахын ноцтой дохио
2025-10-23 12:18:59
Бусдыг зодож хүнд гэмтээсэн Г.Чинзоригт 3 жил хорих ял оноолоо
2025-10-23 12:17:14
С.Энхтөр: МАН зөвхөн даргын асуудлаар хямарч байгаа нь энэ намын олон нийтийн дэмжлэгийг ганхуулна
2025-10-01 11:00:20
Н.Цэрэнбат: Үнэхээр бие биедээ итгэж байгаа юм бол Рио Тинто зээлийн хүүг буулгамаар байна
2025-10-01 10:59:24