Мягмар, 2024-11-26
Г.Тэмүүлэн: 2023 онд 2.7 их наяд төгрөгийн хөрөнгө оруулалт улсын төсвөөс хийгдэнэ

УИХ дахь МАН-ын бүлэг хуралдаж, хэлэлцэн, шийдвэрлэсэн асуудлын талаар мэдээлэл хийлээ. 

УИХ-ын гишүүн, Төсвийн байнгын хорооны дарга Г.Тэмүүлэн "Энэ жил болоод ирэх жилүүдэд улсын төсвөөс хийгдэх хөрөнгө оруулалтын ачаалал их байгаа. Уг асуудалд тодорхой эрх зүйн өөрчлөлтүүдийг хийхээр төлөвлөсөн. 2023 оны төсвийн төсөлд 2.7 их наяд төгрөгийн хөрөнгө оруулалт улсын төсвөөс хийгдэнэ. Хүлээгдэж буй санхүүжилтийн дүн нь 1.5 их наяд байна. Тиймээс төсвийн сахилга бат, хариуцлагыг сайжруулах, төсвийн хөрөнгө оруулалтад ачаалал үүсгэхгүй байхаар шийдвэрлэхэд холбогдох хууль, эрх зүй орчныг бүрдүүлэх шаардлагатай байна.

Ирэх жилүүдэд шинэ хөрөнгө оруулалтын төслийн санхүүжилтийн дүнг төсөвт өртгийн 30 хувиас доошгүй байх шаардлагыг тавьсан. 
Төсвийн тухай хуульд төрийн үйлчилгээний байгууллагууд өөрсдөө орлого олж түүнийгээ захиран зарцуулах эрхийг нь нээж өгөх зохицуулалтайг хийх гэж байна. Төрийн үйлчилгээний байгууллагад Шинжлэх ухааны байгууллага, Их дээд сургуулиуд, тодорхой хэмжээний төрийн үйлчилгээний байгууллага багтдаг.

Улсын төсөвт ачаалал болж байгаа зээл тусламжийн бодлогын асуудал байна. Энэ жилийн хувьд зөвхөн гадаад зээл, тусламжтай холбоотой хүүгийн татаасанд 1.1 их наяд төгрөгийн санхүүжилтийг зарцуулахаар болсон. Иймд гадаад зээл, тусламжид мөн ялгаагүй сахилга бат, хариуцлагыг сайжруулах шаардлагатай байна. Гадаад зээл,тусламжтай холбоотой бодлогод эрх зүйн орчныг сайжруулах  хуулийг оруулж өгнө. Одоогоор гадаад зээл тусламжийн асуудал зөвхөн Сангийн яаманд мөрдөгддөг журмын дагуу явагдаж байна. 

Мөн төрийн үйлчилгээний нэгдсэн газар агентлаг бий болж байгаа. Тус агентлагт  ажиллах хүний орон тоо нэмэхгүйгээр тухайн албан хаагч нарын дунд зохицуулалт хийж төрийн үйлчилгээг цахимжуулах, сайжруулах ажлыг зохион байгуулна. Төрийн үйлчилгээний нэгдсэн газар гэж ерөнхий нэртэй байсныг нь Төрийн цахим үйлчилгээний зохицуулалтын газар гэж нэрлэх өөрчлөлтийг ажлын хэсгийн зүгээс саналыг дэвшүүлсэн" хэмээн ярилаа. 

 


Г.Тэмүүлэн: 2023 онд 2.7 их наяд төгрөгийн хөрөнгө оруулалт улсын төсвөөс хийгдэнэ
2022-10-31 17:21:21
Тухайн мэдээлэлд өгөх таны хариулт?
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд moment.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0