Мягмар, 2024-11-26
Тогтохсүрэн: МАН-ын дарга У.Хүрэлсүх УИХ-ын гишүүн Н.Номтойбаярыг өөрөө хүсэлтээрээ бүрэн эрхээсээ татгалз гэсэн санал тавьсан

УИХ дахь МАН-ынх бүлэг УИХ-ын гишүүн Н.Номтойбаярын асуудлаар нууц хуралдаан хийсэн билээ. Тэгвэл хуралдаанаар ямар асуудлыг ярьж, шийдсэн талаар Бүлгийн дарга Д.Тогтохсүрэн мэдээлэл өглөө. 
 
Тэрбээр "МАН-ын бүлэг ээлжит бус хурал хийж, завсарлалаа.  Хурлаар УИХ-ын гишүүн Н.Номтойбаярын бүрэн эрхийг түдгэлзүүлэх тухай Ерөнхий прокуророос ирүүлсэн саналыг хэлэлцлээ.  Ерөнхий прокуорыг өөрийг нь байлцуулж, асуулт, хариулт явууллаа. Н.Номтойбаяр гишүүний өөрийнх нь тайлбарыг сонслоо. Халдашгүй байдлын дэд хороо өмнө нь 2, 3 удаа хуралдсан. Тэдний байр суурийг бас сонслоо.  Ингээд бүлгийн хурал түр завсарлаж байна. Одоо 15:30 цагаас  Халдашгүй байдлын дэд хороо хуралдаж, санал дүгнэлтээ гаргана. Үүний дараа бүлэг эргэж хуралдана.  
 
Хүний асуудал учраас хамаагүй шийдэж болохгүй. Хүн болгон л өөр өөрийн байр сууриа илэрхийлнэ. Одоогоор эцсийн шийдвэр гаргаагүй. Н.Номтойбаяр гишүүн өөрөө нотлох баримт энэ тэрээ ярьсан. Гэхдээ энэ чинь нууцлалын зэрэглэлтэй асуудал.  Ерөнхий прокуророос өргөн барихдаа нууцлалын зэрэглэлтэй өгсөн. Тийм учраас Бүлэг нууцаар хуралдсан. Халдашгүй байдлын дэд хороо ч хаалттай хуралдана.  Төрийн байгууллалтын байнгын хороо, чуулган хаалттай хуралдах эсэхийг шийднэ. Өнөөдөр Байнгын хороо, чуулган хуралдах эсэх нь Халдашгүй байдлын дэд хорооны хурлаас шалтгаална.  
 
Халдашгүй байдлын дэд хорооны анхнаасаа шийдсэн шийдвэр нь 5 гишүүн байж хуралдая гэсэн. 4 гишүүн байхаар санал тэнцэхээс авахуулаад янз бүрийн асуудал болдог. Тиймээс Халдашгүй байдлын дэд хороо заавал 5 хүнтэй, ирц бүрэн хуралдах нь зөв гэж үзсэн. Өнөөдөр Ч.Улаан сайд ирсэн. Тиймээс Халдашгүй байдлын Дэд хороо ирц бүрэн хуралдана. Удахгүй байх. 
 
Ерөнхий сайд, намын дарга У.Хүрэлсүх УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр өөрийн хүсэлтээ бүрэн эрхээсээ түдгэлзээд, шалгуулчихвал яасан юм гэдэг санал хэлсэн.  Өөрөө хүсэлтээ гаргаад, шалгуулъя гэвэл зөв гэсэн. Н.Номтойбаяр гишүүн бодож үзье гэсэн" хэмээлээ.  

Тогтохсүрэн: МАН-ын дарга У.Хүрэлсүх УИХ-ын гишүүн Н.Номтойбаярыг өөрөө хүсэлтээрээ бүрэн эрхээсээ татгалз гэсэн санал тавьсан
2020-01-24 15:19:03
Тухайн мэдээлэлд өгөх таны хариулт?
  • 0
  • 0
  • 1
  • 1
  • 0
  • 0
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд moment.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0