Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх гэргий Л.Болорцэцэгийн хамт Бүгд Найрамдах Хятад Ард Улсад төрийн айлчлал хийж байна.
Өнөөдөр БНХАУ-ын Төрийн Зөвлөлийн Ерөнхий сайд Ли Көчян, Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Их Хурлын Байнгын хорооны дарга Ли Жаньшу нар Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд бараалхана.
Түүнчлэн энэ өдөр Монгол Улсын Ерөнхийлөгч болон БНХАУ-ын дарга Ши Жиньпин нар уулзаж, албан ёсны хэлэлцээ хийх юм. Мөн хоёр улсын тэргүүн хатагтай нарын уулзалт болно.
Ташрамд дурдахад, Монгол Улс болон БНХАУ 1949 оны аравдугаар сарын 16-нд дипломат харилцаа тогтоож байжээ. Үүний дараа онд Улаанбаатар болон Бээжин хотод тус тус Элчин сайдаа яамаа байгуулж байв.
1994 онд хоёр улсын хооронд Найрсаг харилцаа, хамтын ажиллагааны тухай гэрээг байгуулсан. Уг гэрээний 1 дүгээр зүйлд "Хэлэлцэн тохирогч талууд бие биеийн тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлыг харилцан хүндэтгэх, харилцан үл довтлох, дотоод хэрэгт үл оролцох, эрх тэгш, харилцан ашигтай байх, энх тайвнаар зэрэгцэн орших зарчмын үндсэн дээр хоёр улсын сайн хөршийн харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлнэ" гэж заажээ.
Харин 2014 оны наймдугаар сарын 21-нд БНХАУ-ын дарга Ши Жиньпин Монгол Улсад хийсэн төрийн айлчлалын үеэр "Монгол Улс, БНХАУ-ын хооронд иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаа хөгжүүлэх тухай хамтарсан тунхаглал"-д Улаанбаатар хотноо гарын үсэг зурж, иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаа тогтоосон юм.
Өнөөдөр хоёр улсын төрийн тэргүүн нар албан ёсны хэлэлцээ хийнэ |
2024-11-25 16:29:18
2024-11-25 16:28:54
2024-11-25 16:26:37
2024-11-25 16:26:11
2024-11-25 16:25:52
2024-11-25 16:25:30
2024-11-25 16:25:09
2024-11-22 10:48:07
2024-11-22 10:46:03
2024-11-22 10:45:10