УИХ-ын гишүүн Т.Доржханд нүүрсний асуудлаар мэдээлэл хийж байна.
Тэрбээр "Нүүрсний асуудлаа УИХ-аар нээлттэй хэлэлцье. Энэ асуудлаа шийдэхгүй бол бүдгэрэх гээд байна. Нүүрсний хулгай бол нам дамжсан 10 гаруй жилийн хулгай бөгөөд үүнийг нам үл харгалзан нэгдэж байгаад шахъя. Нээлттэй сонсгол хийх шаардлага дээр нэр бүхий 9 гишүүн гарын үсэг зурсан ба үүнийг УИХ-ын даргад хүргүүлж, энэ долоо хоногт хийхийг шаардаж байна.
Иргэд гадаа жагсаад байна. Энэ нь үр дүнтэй байх ёстой. Гэтэл зарим улс төрч, нүүрсчид нь асуудлыг өөр тийш нь чиглүүлэх оролдлого хийж байна.
Энэ хулгайг илчлэхгүй юм бол бусад хулгай ч илчлэгдэхгүй юм байна. Засгийн газар дангаараа хүчрэхгүй юм байна. Үндэсний аюулгүй байдлын зөвлөл үүнд үүрэгтэй. Нууцын гэрээ ил болж байж энэ бүхний ард хэн байгаа, ямар замаар хэрэгжсэн хулгай нь тод томруун гарч ирнэ. Нүүрсний алдагдсан үнэ 40-45 их наяд төгрөг мөн шүү. Энэ нь сүүлийн 10 жилийн нүүрсний экспорт 250 сая тонн гэсэн үг юм. Тиймээс Засгийн газарт эрхийг нь нээж, энэ ажил цаашаа явна. Үүнийг Х.Баттулга ерөнхийлөгч асан, тухайн үеийн Ерөнхий сайд У.Хүрэлсүх тэргүүтэй хүмүүс нууцлах шийдвэрийг гаргасан." гэлээ.
Мөн улсын хөгжлийн талаар "Монгол Улс цаашдаа хөгжих, хулгай, авлигаас салахад хууль батлах парламентын бүтэц хамгийн чухал нөлөөтэй. Гэтэл одоо ирц бүрдэхгүй, хэдхэн гишүүн сууж байгаад өөрсдийгөө хамгаалсан хууль баталж, ядмагхан бүтцээр ажиллаж байна. Үүнийг өөрчлөх цаг болсон" гэсэн юм.
| Т.Доржханд: Нүүрсний асуудлаа УИХ-д нээлттэй сонсголоор хэлэлцье |
Г.Занданшатарын Засгийн газар парламентын хяналтын эсрэг байгааг УИХ-ын гишүүд эсэргүүцэж байна
2025-11-07 13:18:43
2025-11-06 13:46:51
Д.Чулуунжав: Шашны гаж урсгалд автсан хүмүүсийн ихэнх нь ганцаардсан, амьдралд итгэл алдарсан, эсвэл боловсролын түвшин доогуур байдаг
2025-11-06 13:45:49
УИХ-ын гишүүн Д.Амарбаясгалан гэм буруугүйгээ нотлох баримтуудаа гаргаж, хэргийг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулахгүй оролцоно
2025-11-06 13:44:39
“Очирдагинас” ХХК-ийн экспортын үйлдвэрийн цогцолбор албан ёсоор ашиглалтад орлоо
2025-11-04 15:12:56
Ц.Лут-Очир: Шатахууны хангамжийн асуудал үе үеийн Засгийн газрын худлаа ярьдаг ганц сэдэв боллоо
2025-10-23 12:20:01
А.Ундраа: Намгүй байх нь анархизм, дарангуйлал руу гулсахын ноцтой дохио
2025-10-23 12:18:59
Бусдыг зодож хүнд гэмтээсэн Г.Чинзоригт 3 жил хорих ял оноолоо
2025-10-23 12:17:14
С.Энхтөр: МАН зөвхөн даргын асуудлаар хямарч байгаа нь энэ намын олон нийтийн дэмжлэгийг ганхуулна
2025-10-01 11:00:20
Н.Цэрэнбат: Үнэхээр бие биедээ итгэж байгаа юм бол Рио Тинто зээлийн хүүг буулгамаар байна
2025-10-01 10:59:24