Төв талбайд нүүрсний хулгайчдын нэрсийг зарлаж, хариуцлага тооцохыг шаардсан жагсаал найм дахь өдрөө үргэлжилж байна. Засгийн газрын зүгээс нүүрсний хулгайн асуудлаар анх шүгэл үлээж, төрийн хувь эзэмшлийн "Эрдэнэс Тавантолгой" компаниас шалгалтын ажлыг эхлүүлсэн гэж мэдэгдсэн. Ингэхдээ Онцгой дэглэм тогтоож, Засгийн газрын бүрэн эрхт төлөөлөгч томилсон. Монгол Улсаас экспортод гарч байгаа нүүрсний биет хэмжээ өсч байгаа ч орлого нэмэгдэхгүй байгаагийн цаад шалтгаан нь нүүрс алдагдаж байсантай шууд холбоотой гэдгийг урьдчилсан байдлаар тогтоосон байна.
Одоо Засгийн газраас нүүрсний хулгайтай холбоотойгоор гэрээ, тээвэр, хил гааль гэсэн гурван чиглэлээр томоохон шалгалт хийж байна. Шалгалт бүрийн явцыг товчхон танилцуулъя.
1. Гэрээ.
-"Эрдэнэс Тавантолгой" ХК-д нууцад хамруулсан 9 гэрээг нийтэд болгов. Түүнчлэн, Хятадын компаниудтай холбоотой гэрээг ил болгох саналыг БНХАУ-ын талд тавьсан бөгөөд хариу ирээгүй хүлээж байгаа аж. Төв талбайд жагсаж буй иргэдийн зүгээс нууцад хамруулсан болон оффтейк гэрээнүүдийг ил болго гэж шаардсан. Эл шаардлага эхнээсээ биелж эхэлсэн гэсэн үг.
Нууцаас гаргаж, ил болгосон гэрээнд "Тавантолгой-Гашуунсухайт" чиглэлийн төмөр замыг маш өндөр өртгөөр барьсан "Бодь Интернэшнл" компанийн гэрээ багтжээ. Хэт өндөр үнээр барьсан төмөр замын зардлыг төлөхийн тулд Тавантолгойн нүүрсийг маш бага үнээр худалдахаар тохирсон байгаа юм. Үүний цаадах хулгай нь Голомтын Д.Баясгалан, Ерөнхийлөгч асан Х.Баттулга нартай холбоотойг нийгэмд зарлалаа.
Засгийн газар цаашид нэг ч гэрээг нууцад оруулахгүй гэсэн бөгөөд ҮАБЗ-ийн зөвлөмжөөр гэрээ хийхийг хориглосон юм.
2. Тээвэр.
ЦЕГ-ын мөрдөн байцаагч нараар ахлуулсан өргөтгөсөн баг Өмнөговь руу явсан. Өргөтгөсөн баг нүүрсний тээвэр хийдэг 9000 жолоочоос мэдүүлэг авч ямар компаний нэр дээр тээвэр хийдэг мөн ковидын үед хэрэгжиж байсан бөмбөлгийн асуудлаар бүрэн шалгалт хийгээд дууссан байна. Тэд удахгүй нүүрс тээвэр хийдэг 9000 жолоочийн хамаарлыг зарлах юм байна.
3. Мөргөцөг.
Хил гаалийн шинжээчид болон "Жижиг Тавантолгой" ХК-д томилсон бүрэн эрхт төлөөлөгчдөөс бүрдсэн баг мөргөцөгийн асуудлаар шалгалтаа хийж байгаа бөгөөд хөрс хуулалт, хилээр гарч байгаа автомашин, ачааны зөрүүг тогтоохоор ажиллаж байна.
Дээрх гурван шалгалтын явцаас харвал үе үеийн хүчний байгууллагын удирдлагууд, улстөрд нөлөө бүхий эрхмүүд, хил гаалийн дунд шатны дарга нар холбогдох магадлал хамгийн өндөр байгаа аж.
| Нүүрс тээврийн 9000 жолоочийн хамаарлыг зарлана |
2025-11-06 13:46:51
Д.Чулуунжав: Шашны гаж урсгалд автсан хүмүүсийн ихэнх нь ганцаардсан, амьдралд итгэл алдарсан, эсвэл боловсролын түвшин доогуур байдаг
2025-11-06 13:45:49
УИХ-ын гишүүн Д.Амарбаясгалан гэм буруугүйгээ нотлох баримтуудаа гаргаж, хэргийг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулахгүй оролцоно
2025-11-06 13:44:39
“Очирдагинас” ХХК-ийн экспортын үйлдвэрийн цогцолбор албан ёсоор ашиглалтад орлоо
2025-11-04 15:12:56
Ц.Лут-Очир: Шатахууны хангамжийн асуудал үе үеийн Засгийн газрын худлаа ярьдаг ганц сэдэв боллоо
2025-10-23 12:20:01
А.Ундраа: Намгүй байх нь анархизм, дарангуйлал руу гулсахын ноцтой дохио
2025-10-23 12:18:59
Бусдыг зодож хүнд гэмтээсэн Г.Чинзоригт 3 жил хорих ял оноолоо
2025-10-23 12:17:14
С.Энхтөр: МАН зөвхөн даргын асуудлаар хямарч байгаа нь энэ намын олон нийтийн дэмжлэгийг ганхуулна
2025-10-01 11:00:20
Н.Цэрэнбат: Үнэхээр бие биедээ итгэж байгаа юм бол Рио Тинто зээлийн хүүг буулгамаар байна
2025-10-01 10:59:24
Б.Энхбаярыг Хууль зүйн сайдаар томилохоо мэдэгдэв
2025-10-01 10:56:54