Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар нүүрсний хэргийн мөрдөн шалгах ажиллагааны явцын талаар өнөөдөр мэдээлэл өглөө.
Энэ үеэр сэтгүүлчдийн асуултад хариулахдаа "ҮАБЗ-ийн зөвлөмжийг ил болгох эсэх асуудлыг хэлэх албан тушаалтан нь тус зөвлөлийн нарийн бичгийн дарга Ж.Энхбаяр.
Дийлэнх зөвлөмжүүд манай экс Ерөнхийлөгч Х.Баттулга ҮАБЗ-ийг тэргүүлж байх үед гаргасан.
Сонирхолтой баримтууд байдаг юм билээ. 2008 онд хувийн сектор Гашуунсухайтын төмөр замыг яг барих гэж байхад нь зогсоосон хүн нь нөхөр Х.Баттулга.
Бондын 280 сая ам.доллароор төмөр зам бариулах ажлыг гардан зохион байгуулсан хүн нь мөн нөхөр Х.Баттулга. Тэр мөнгөөрөө уг төмөр замын ажлыг дуусгалгүй, далангийн ажил хийгдээд үндсэндээ зогссон.
Дараа нь энэ зам дээр Бодь Интернэшнл компанийг оруулж, төмөр замын ажлыг явуулах зөвлөмж гарган ажлыг гүйцэтгүүлсэн хүн нь мөн Х.Баттулга. Энэ хүн хамгийн түрүүнд шалгагдах ёстой гэж хувь хүний хувьд бодож байна.
Нүүрсний хулгайн хамгийн том хэрэгт шалгагдах ёстой хүн нь хуучин Ерөнхийлөгч, ҮАБЗ-ийг тэргүүлж байсан, зөвлөмжүүдийг гаргасан нь үнэн гэдгийг хэлэхийг хүсэж байна. Өмнө нь 2017, 2018 онд өөртэйгөө холбоотой бүх хэргүүдийг хэрэгсэхгүй болгуулсан. Энэ хэргийг сэргээн шалгах ёстой гэж бодож байна.
Одоогийн хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа хуулиар эрүүгийн хэрэгт яллагдагчаар татаж, хэрэг үүсгээгүй байхад таслан сэргийлэх арга хэмжээ авахыг хориглодог. Эрүүгийн хэрэг үүсгээд яллагдагчаар татсанаар хилийн хориг тавих, цагдан хорих, эрх хязгаарлалт хийх олон арга хэмжээг авдаг. Одоогийн байдлаар офтэйк гэрээтэй холбоотойгоор эрүүгийн хэрэг үүсгэсэн талаарх мэдээлэл алга.
Би хэрэг мөрддөггүй, дэмжлэг үзүүлээд мэдээ, мэдээллийг гаргаж өгч агентлаг, яам хоорондын уялдааг хангах ёстой" хэмээн хариуллаа.
| Х.Нямбаатар: Нүүрсний хулгайн хэрэгт хамгийн түрүүнд шалгагдах ёстой хүн нь экс ерөнхийлөгч Х.Баттулга |
2025-11-06 13:46:51
Д.Чулуунжав: Шашны гаж урсгалд автсан хүмүүсийн ихэнх нь ганцаардсан, амьдралд итгэл алдарсан, эсвэл боловсролын түвшин доогуур байдаг
2025-11-06 13:45:49
УИХ-ын гишүүн Д.Амарбаясгалан гэм буруугүйгээ нотлох баримтуудаа гаргаж, хэргийг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулахгүй оролцоно
2025-11-06 13:44:39
“Очирдагинас” ХХК-ийн экспортын үйлдвэрийн цогцолбор албан ёсоор ашиглалтад орлоо
2025-11-04 15:12:56
Ц.Лут-Очир: Шатахууны хангамжийн асуудал үе үеийн Засгийн газрын худлаа ярьдаг ганц сэдэв боллоо
2025-10-23 12:20:01
А.Ундраа: Намгүй байх нь анархизм, дарангуйлал руу гулсахын ноцтой дохио
2025-10-23 12:18:59
Бусдыг зодож хүнд гэмтээсэн Г.Чинзоригт 3 жил хорих ял оноолоо
2025-10-23 12:17:14
С.Энхтөр: МАН зөвхөн даргын асуудлаар хямарч байгаа нь энэ намын олон нийтийн дэмжлэгийг ганхуулна
2025-10-01 11:00:20
Н.Цэрэнбат: Үнэхээр бие биедээ итгэж байгаа юм бол Рио Тинто зээлийн хүүг буулгамаар байна
2025-10-01 10:59:24
Б.Энхбаярыг Хууль зүйн сайдаар томилохоо мэдэгдэв
2025-10-01 10:56:54