-Нүүрсний хэрэгтэй холбоотой асуудлаар Хятадын талаас мэдээлэл авахад дэмжлэг үзүүлэхийг хүссэн албан бичиг гарчээ. Прокурорын байгууллагаас БНХАУ-ын талтай хэрхэн хамтарч ажиллаж байгаа вэ?
-Юуны өмнө эрх зүйн туслалцаа харилцах үзүүлэх ажиллагаа гэж юу болох, хэрхэн явагддаг талаар товч ойлголтыг өгөх нь зүйтэй байх.
Эрүүгийн хэргийг шалгахад гадаад улсын нутаг дэвсгэрт байгаа хүнээс мэдүүлэг авах, үзлэг, нэгжлэг хийх, эд хөрөнгө хураан авах, холбогдох байгууллагаас тодорхой асуудлаар мэдээлэл авах шаардлагатай тохиолдолд эрх зүйн туслалцаа харилцан үзүүлэх олон улсын гэрээ, хэлэлцээрийн дагуу хүсэлтийг эрх бүхий байгууллагаар дамжуулан хүргүүлдэг.
Тодруулбал мөрдөгчөөс эрх зүйн туслалцаагаар гадаад улсаас авах мэдээлэл, хийгдэх тодорхой ажиллагааны талаарх хүсэлтийг прокурорт ирүүлж, прокурор тухайн улстай байгуулсан гэрээ, хэлэлцээрт заасан байгууллагад нь хүргүүлж хамтран ажилладаг.
Нүүрсний олборлолт, тээвэрлэлт, экспорт, бусад үйл ажиллагаатай холбоотой Авлигатай тэмцэх газар болон Эрүүгийн цагдаагийн албанд шалгагдаж байсан 2 хэрэгт БНХАУ-аас шаардлагатай мэдээ, мэдээллийг авахаар 2019, 2021 онд 2 хүсэлт хүргүүлснээс 1 хүсэлтийг хилийн бүртгэлийн системд өөрчлөлт оруулсан учраас биелүүлэх боломжгүй гэсэн хариу ирүүлсэн, 1 хүсэлтийн хариу одоогоор ирээгүй байгаа.
БНХАУ-аас эрх зүйн туслалцаа ирүүлэх боломжгүй гэсэн учраас тус прокурорын газраас “нүүрсний” гэх тодотголтой хэргүүдийг шуурхай шалгаж шийдвэрлэх ажлыг эрчимжүүлэх зорилгоор Хил хамгаалах Ерөнхий газар, Гаалийн Ерөнхий газруудаар дамжуулан БНХАУ-ын хил хамгаалах болон гаалийн байгууллагаас мэдээлэл авах боломжтой эсэх, энэ асуудалд дэмжлэг үзүүлэх талаар Улсын Ерөнхий прокурорын орлогч М.Чинбат Хууль зүй, Дотоод хэргийн сайдад албан бичиг, шаардлагатай мэдээллийг хүргүүлсэн.
Дээрх асуудлыг ТВ9 телевизийн мэдээллийн хөтөлбөрөөр болон зарим хэвлэл мэдээллийн хэрэгслээр олон нийтэд хүргэхдээ прокурорын байгууллагаас БНХАУ-ын талд хүргүүлсэн эрх зүйн туслалцааны хүсэлт тодорхой бус байсан мэтээр буруу тайлбарлаж, ташаа мэдээлсэн байсныг энэ ташрамд хэлэх нь зүйтэй байна.
| "БНХАУ-аас нүүрсний мэдээлэл авахаар шаардлагтай бичиг баримтыг ХЗДХ-ийн сайдад хүргүүлсэн" |
2025-11-06 13:46:51
Д.Чулуунжав: Шашны гаж урсгалд автсан хүмүүсийн ихэнх нь ганцаардсан, амьдралд итгэл алдарсан, эсвэл боловсролын түвшин доогуур байдаг
2025-11-06 13:45:49
УИХ-ын гишүүн Д.Амарбаясгалан гэм буруугүйгээ нотлох баримтуудаа гаргаж, хэргийг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулахгүй оролцоно
2025-11-06 13:44:39
“Очирдагинас” ХХК-ийн экспортын үйлдвэрийн цогцолбор албан ёсоор ашиглалтад орлоо
2025-11-04 15:12:56
Ц.Лут-Очир: Шатахууны хангамжийн асуудал үе үеийн Засгийн газрын худлаа ярьдаг ганц сэдэв боллоо
2025-10-23 12:20:01
А.Ундраа: Намгүй байх нь анархизм, дарангуйлал руу гулсахын ноцтой дохио
2025-10-23 12:18:59
Бусдыг зодож хүнд гэмтээсэн Г.Чинзоригт 3 жил хорих ял оноолоо
2025-10-23 12:17:14
С.Энхтөр: МАН зөвхөн даргын асуудлаар хямарч байгаа нь энэ намын олон нийтийн дэмжлэгийг ганхуулна
2025-10-01 11:00:20
Н.Цэрэнбат: Үнэхээр бие биедээ итгэж байгаа юм бол Рио Тинто зээлийн хүүг буулгамаар байна
2025-10-01 10:59:24
Б.Энхбаярыг Хууль зүйн сайдаар томилохоо мэдэгдэв
2025-10-01 10:56:54