Монгол Улсын дээд шүүхийн нийт шүүгчийн 2022 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн хуралдаанаар “Улс төрийн намын бүртгэл хөтлөх журам”-д нэмэлт, өөрчлөлт оруулсан. Уг нэмэлт, өөрчлөлтөөр тус журмын 3.16-д “Улс төрийн намын бүртгэлтэй холбоотой ирүүлсэн өргөдөл, хүсэлт, түүний агуулгыг Улсын дээд шүүхийн цахим хуудаст тухай бүр мэдээлнэ” гэж заажээ. Иймд Дээд шүүхэд улс төрийн намын бүртгэлтэй холбоотой ирүүлсэн өргөдлүүдийн мэдээллийг хүргэж байна.
Тухайлбал, иргэн Ш.Сайхансамбуу Ардын чуулган намыг 2021 онд байгуулсан бөгөөд намаа Дээд шүүхэд бүртгүүлэхээр өргөдөл гаргажээ. Мөн Ардчилсан намын дарга гэх С.Эрдэнээс “Ардчилсан намын Үндсэн дүрмийн нэмэлт, өөрчлөлтийг бүртгүүлэх тухай” өргөдлийг гаргасан байна.
1. Нам шинээр байгуулагдсаныг бүртгүүлэх тухай
2022 оны 12 дугаар сарын 13-ны өдөр иргэн Ш.Сайхансамбуугаас “... Ардын Чуулган Нам нь 2021.04.04-ний өдөр байгуулагдаж, Их хурлаа хийсэн. Улс төрийн намын бүртгэлд бүртгүүлэхээр Улсын дээд шүүхэд хандсаны дагуу Улсын дээд шүүхээс ирүүлсэн баримт бичиг бүрдэл хангах, Улсын дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдааны 21, 26, 01, 29 дүгээр тогтоолын дагуу бичиг баримтыг засаж, бүрдүүлэн Ардын Чуулган Намыг бүртгүүлэх хүсэлтээ уламжилж байна. АЧН нь 1155 гишүүний бүртгэлтэй. Та бүхэн өргөдлийг хүлээн авч шийдвэрлэж өгнө үү” гэх агуулга бүхий өргөдөл ирүүлжээ.
Хавсралт: 1 хавтас, 299 хуудас материал.
2. Ардчилсан намын дүрэмд нэмэлт, өөрчлөлт оруулсныг бүртгүүлэх тухай
2022 оны 12 дугаар сарын 19-ний өдөр Ардчилсан намын дарга гэх С.Эрдэнээс “Ардчилсан намын Үндсэн дүрмийн нэмэлт, өөрчлөлтийг бүртгүүлэх тухай” өргөдлийг гаргажээ.
Хавсралт: 8 хавтас, 1573 хуудас материал.
Эх сурвалж: Дээд шүүх
| Иргэн Ш.Сайхансамбуу намаа Дээд шүүхэд бүртгүүлэхээр өргөдлөө илгээжээ |
2025-11-06 13:46:51
Д.Чулуунжав: Шашны гаж урсгалд автсан хүмүүсийн ихэнх нь ганцаардсан, амьдралд итгэл алдарсан, эсвэл боловсролын түвшин доогуур байдаг
2025-11-06 13:45:49
УИХ-ын гишүүн Д.Амарбаясгалан гэм буруугүйгээ нотлох баримтуудаа гаргаж, хэргийг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулахгүй оролцоно
2025-11-06 13:44:39
“Очирдагинас” ХХК-ийн экспортын үйлдвэрийн цогцолбор албан ёсоор ашиглалтад орлоо
2025-11-04 15:12:56
Ц.Лут-Очир: Шатахууны хангамжийн асуудал үе үеийн Засгийн газрын худлаа ярьдаг ганц сэдэв боллоо
2025-10-23 12:20:01
А.Ундраа: Намгүй байх нь анархизм, дарангуйлал руу гулсахын ноцтой дохио
2025-10-23 12:18:59
Бусдыг зодож хүнд гэмтээсэн Г.Чинзоригт 3 жил хорих ял оноолоо
2025-10-23 12:17:14
С.Энхтөр: МАН зөвхөн даргын асуудлаар хямарч байгаа нь энэ намын олон нийтийн дэмжлэгийг ганхуулна
2025-10-01 11:00:20
Н.Цэрэнбат: Үнэхээр бие биедээ итгэж байгаа юм бол Рио Тинто зээлийн хүүг буулгамаар байна
2025-10-01 10:59:24
Б.Энхбаярыг Хууль зүйн сайдаар томилохоо мэдэгдэв
2025-10-01 10:56:54