Даваа, 2024-11-25
Засгийн газрын хуралдаан үргэлжилж байна

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр /2022.12.21/ болж байна. Хуралдаанаар:

  • Нийслэл Улаанбаатар хотын авто замын талаар авах зарим арга хэмжээний тухай,
  • “Засгийн газрын хяналт хэрэгжүүлэх газар байгуулах тухай” Засгийн газрын тогтоол,
  • Мэргэжлийн хяналтын чиг үүргийг салбарын яамдад шилжүүлэх талаар авах арга хэмжээний тухай Засгийн газрын тогтоолын төсөл зэрэг 22 асуудал хэлэлцэхээр төлөвлөжээ.

Өнгөрсөн долоо хоногийн Засгийн газрын хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцэж, баталсан. Тодруулбал:

  • Авлига, албан тушаалын хэрэгт өршөөл, уучлал үзүүлэхгүй байхаар Эрүүгийн хуулийн нэмэлт, өөрчлөлтөд тусгав.
  • Экспортод гаргах нүүрсний нээлттэй цахим арилжааны журмыг баталсан.
  • Нийтийн тээврийн зориулалттай шинэ автобусыг Гаалийн болон НӨАТ-аас чөлөөлсөн.
  • Өвөлжилт хүндэрсэн зарим аймагт улсын нөөцөөс 50 хувь хямдруулан олгох өвс, тэжээлийн хуваарийг баталсан.

Засгийн газрын хуралдаан үргэлжилж байна
2022-12-21 10:38:21
Тухайн мэдээлэлд өгөх таны хариулт?
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд moment.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0