Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар Казиногийн тухай хууль, Морин бооцоот уралдааны тухай хууль, Төлбөр тааварт тоглоомын тухай хуулийн төслүүдийг өнөөдөр /2022.12.26/ өргөн барилаа.
Хуулийн төслийн талаар тэрбээр, УИХ 1998 онд Казиногийн хуулийг баталж байсан. Харамсалтай нь тухайн үед үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан хуулийг хэрэгжиж эхлэхээс өмнө хүчингүй болгож байсан. Казино бол цэнгээнт аялал жуулчлалын нэг төрөл. Иймээс Монгол Улс аялал жуулчлалыг хөгжүүлье гэж байгаа тохиолдолд Казиногийн хуулийг баталж, түүгээр дамжсан аялал жуулчлалын урсгалыг нэмэгдүүлэх шаардлагатай.
Казиногийн хуулийг боловсруулахдаа Макао, Сингапурын казиногийн эрх зүйн орчныг судалсан. Макао улсын төсвийнхөө дийлэнх орлогыг казиногоос бүрдүүлдэг. Тус хуулийг баталснаар эдийн засгийн ямар үр өгөөж ирэх вэ гэвэл нэгдүгээрт, хэн нэг этгээд өөртөө давуу байдал үүсгэн казиногийн хуулийн дагуу лиценз аваад бусдад дамлаж худалдаалахыг бүрэн хорьсон. Монгол Улсын ЗГ-т 300 саяас дээш ам.долларын бодит хөрөнгө оруулалт хийхээ илэрхийлсэн аж ахуйн нэгжид өрсөлдөөний явцад казиногийн тусгай зөвшөөрлийг олгоно.
Хоёрдугаарт, Казиногийн үйл ажиллагаа эхэлснээс хойш өдөр тутмын орлогын 40 хувийг казиногийн орлогын албан татвар болгож хураана.
Гуравдугаарт, 30 жилийн дараа казиногийн нийт ширээний 50 хувь нь ЗГ-ын өмчлөлд шилжинэ.
Аль нэг зочид буудлын хүзүүвчинд казино байгуулаад мөнгө урсаж гарахаас урьдчилан сэргийлэх үүднээс хуулийн төслийг боловсруулсан. Одоогийн өргөн барьсан хуулийн төслийн үзэл баримтлалаар Хөшигийн хөндийн олон улсын нисэх онгоцны буудлын зэрэгцээ казиногийн цогцолбор барьж байгуулах газрыг ЗГ-аас шийдэж өгөхөөр болсон. Гадаадын жуулчид тоглоно. Монгол иргэд үйлчлүүлэхгүй байх хаалт хязгаарлалтыг тусгасан.
Казиногийн хууль манай улсын төсөвт бодит жин дарахуйц салбар болж олон ажлын байр бий болгох хуулийн төсөл болно хэмээн боловсруулсан гэдгийг ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар хэллээ.
| "300 саяас дээш ам.долларын бодит хөрөнгө оруулах ААН-д казиногийн тусгай зөвшөөрлийг олгоно" |
2025-11-06 13:46:51
Д.Чулуунжав: Шашны гаж урсгалд автсан хүмүүсийн ихэнх нь ганцаардсан, амьдралд итгэл алдарсан, эсвэл боловсролын түвшин доогуур байдаг
2025-11-06 13:45:49
УИХ-ын гишүүн Д.Амарбаясгалан гэм буруугүйгээ нотлох баримтуудаа гаргаж, хэргийг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулахгүй оролцоно
2025-11-06 13:44:39
“Очирдагинас” ХХК-ийн экспортын үйлдвэрийн цогцолбор албан ёсоор ашиглалтад орлоо
2025-11-04 15:12:56
Ц.Лут-Очир: Шатахууны хангамжийн асуудал үе үеийн Засгийн газрын худлаа ярьдаг ганц сэдэв боллоо
2025-10-23 12:20:01
А.Ундраа: Намгүй байх нь анархизм, дарангуйлал руу гулсахын ноцтой дохио
2025-10-23 12:18:59
Бусдыг зодож хүнд гэмтээсэн Г.Чинзоригт 3 жил хорих ял оноолоо
2025-10-23 12:17:14
С.Энхтөр: МАН зөвхөн даргын асуудлаар хямарч байгаа нь энэ намын олон нийтийн дэмжлэгийг ганхуулна
2025-10-01 11:00:20
Н.Цэрэнбат: Үнэхээр бие биедээ итгэж байгаа юм бол Рио Тинто зээлийн хүүг буулгамаар байна
2025-10-01 10:59:24
Б.Энхбаярыг Хууль зүйн сайдаар томилохоо мэдэгдэв
2025-10-01 10:56:54