Улсын Ерөнхий прокуророос УИХ-ын гишүүн Н.Номтойбаярын бүрэн эрхийг түдгэлзүүлэх санал ирүүлсэн. Энэ дагуу өнгөрсөн долоо хоногийн баасан гарагт Халдашгүй байдлын дэд хороо хуралдаж, түүний бүрэн эрхийг түдгэлзүүлэхийг дэмжсэн билээ. Тэгвэл өнөөдөр Хууль зүйн байнгын хороо энэ асуудлаар хуралдсан юм.
Хууль зүйн байнгын хорооны хуралд 13 гишүүн оролцсон бөгөөд 7 нь түдгэлзүүлэх шаардлагагүй гэж үзжээ. Ийнхүү олонхийн саналаар түүнийг түдгэлзүүлэхгүй гэж үзэж, Халдашгүй байдлын дэд хорооны саналыг хүлээж авсангүй.
УИХ-ын гишүүн Н.Номтойбаярын бүрэн эрхийг түдгэлзүүлэх шаардлагагүй гэж үзэв |
|