Монголын Төмөр замчдын үйлдвэрчний эвлэлийн холбооноос Зам, тээврийн хөгжлийн сайд С.Бямбацогтод "УБТЗ-д үүссэн авлига, албан тушаалын гэмт хэрэг, ажлын байрны дарамт хүчирхийлэл, төмөр замчдын цалин хөлс" зэрэг асуудлаар шаардлага хүргүүллээ.
Монголын төмөр замчдын үйлдвэрчний эвлэлийн холбооны дарга Б.Баяраа: УБТЗ-д үүсээд буй асуудлыг дотооддоо шийдэх боломжгүй. Тиймээс бид өнөөдөр зургаан зүйл анги болсон шаардлагыг салбарын сайдад хүргүүлж байна. Тухайлбал эхний шаардлага компанийн засаглалын тухайд УБТЗ ХНН-д Монгол, Оросын талаас тус бүр гурван төлөөлөл байдаг. Монголын талын төлөөлөлд УБТЗ-ын ажилчдын хараат бус төлөөлөл байх ёстой. Тийм учраас томилгоогоо эргэж харах ёстой.
Хоёрдугаарт, УБТЗ-д үүсээд буй авлигын асуудалд дээд шатны албан тушаалтнуудыг шалгах ёстой. Вагон зардаг гэдэг асуудлыг Монголын Төмөр замчдын үйлдвэрчний эвлэлийн холбооноос хэдэн жилийн өмнөөс ярьж байсан. Гурван жилийн өмнө бид АТГ-т хандсан боловч одоог хүртэл ямар ч арга хэмжээ аваагүй.
Мөн УБТЗ-ын ажилчдын цалин хөлсний хэмжээг нэмэх, ажлын байрны дарамтыг арилгах, ажилтан хүн айдасгүй, дарамтгүй хөдөлмөр эрхлэх эрхийг баталгаатай эдлүүлэх, удирдлагын бүтэц данхайж буй асуудлыг шийдэх зэрэг шаардлагыг хүргүүлж байна. Шаардлагын хариуг энэ сарын 27-ны дотор өгөөгүй тохиолдолд УБТЗ ХНН-ийн ажилчдын хүрээнд Монголын Төмөр замчдын үйлдвэрчний эвлэлийн холбоо ажил хаялт зохион байгуулна.
| Төмөр замчид салбарын сайдад шаардлага хүргүүллээ |
2025-11-06 13:46:51
Д.Чулуунжав: Шашны гаж урсгалд автсан хүмүүсийн ихэнх нь ганцаардсан, амьдралд итгэл алдарсан, эсвэл боловсролын түвшин доогуур байдаг
2025-11-06 13:45:49
УИХ-ын гишүүн Д.Амарбаясгалан гэм буруугүйгээ нотлох баримтуудаа гаргаж, хэргийг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулахгүй оролцоно
2025-11-06 13:44:39
“Очирдагинас” ХХК-ийн экспортын үйлдвэрийн цогцолбор албан ёсоор ашиглалтад орлоо
2025-11-04 15:12:56
Ц.Лут-Очир: Шатахууны хангамжийн асуудал үе үеийн Засгийн газрын худлаа ярьдаг ганц сэдэв боллоо
2025-10-23 12:20:01
А.Ундраа: Намгүй байх нь анархизм, дарангуйлал руу гулсахын ноцтой дохио
2025-10-23 12:18:59
Бусдыг зодож хүнд гэмтээсэн Г.Чинзоригт 3 жил хорих ял оноолоо
2025-10-23 12:17:14
С.Энхтөр: МАН зөвхөн даргын асуудлаар хямарч байгаа нь энэ намын олон нийтийн дэмжлэгийг ганхуулна
2025-10-01 11:00:20
Н.Цэрэнбат: Үнэхээр бие биедээ итгэж байгаа юм бол Рио Тинто зээлийн хүүг буулгамаар байна
2025-10-01 10:59:24
Б.Энхбаярыг Хууль зүйн сайдаар томилохоо мэдэгдэв
2025-10-01 10:56:54