Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг өнөөдөр /2023.01.18/ танилцууллаа.
ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан:
-Хүүхдийн мөнгөний шинэчлэгдсэн журам батлагдсанаас болж олон нийтийн дунд бухимдал үүссэн. Үүнтэй холбоотойгоор Засгийн газраас шуурхай ажлын хэсэг байгуулж, 14-21 хоногийн хугацаанд эцэслэн шийдвэрлэхээр ажиллаж байна. Энэ талаар өдөр тутам мэдээлэл хийнэ. Хүүхдийн мөнгө олгохтой холбоотой өрхийн мэдээллийн сан нь нэгжийн анхан шатандаа мэдээллийг зохих түвшинд хийдэггүй, шинэчлээгүйгээс давхардал үүссэн гэдэг урьдчилсан дүгнэлтийг гаргалаа. Засгийн газраас албаныхныг шуурхай ажиллах үүрэг чиглэлийг өгч байна.
Засгийн газраас Монгол Улсын нийт хүүхдийн 91 хувьд хүүхдийн мөнгийг олгохоор УИХ-д 2023 оны төсвийг өргөн барьсан байдаг. Төсвийн хууль батлагдан гарахдаа хүүхдүүдийн 91 хувьд хүүхдийн мөнгийг олгохоор шийдвэрлэсэн.
Хүүхдийн мөнгийг хүүхэд бүрт олгохоос илүүтэй халамжийн нэг төрөл болсон. Тийм учраас 91 хувийг зөв тодорхойлж, 91 хувь буюу 1,039,000 хүүхдэд мөнгө олгохоор тооцоолсон. Хүүхдийн мөнгийг 17 жил олгож буй. Өнгөрсөн хугацаанд нэг ч хүүхэд мөнгөө авалгүй хоцорч байгаагүй. Одоо ч нэг сарын хоцрогдолгүй мөнгөө авна. Эдгээр хүүхдүүдээс өрхийн мэдээллийн сангийн мэдээллээр тодорхой болсон 823.354 хүүхдийн мөнгийг өнөөдөртөө багтаж дансанд нь шилжүүлнэ. Ингэснээр нийт 91 хувийн 72 хувь нь хамрагдаж байна гэсэн үг. Цахим хэлбэрээр 21.513 өрх мэдээллээ залруулах хүсэлт ирүүлсэн бол хот болон орон нутгаас 37.478 иргэн утсаар холбогдож, мэдээллээ нягталжээ.
Төрийн зургаан байгууллагын мэдээллийн зөрүүтэй байдал нь цахим шилжилтэд шилжих энэ явцад ил гарч ирж байна. Монголд хэрэгжиж буй зарим хууль тогтоомжийг бүрэн хэрэгжүүлдэггүй байсантай холбоотойгоор өнөөдрийн нөхцөл байдал үүссэн. Улсын бүртгэлийн байгууллагаас энэ чиглэлээр олон ажлыг хийж ирсэн.
| ЗГ: Өнөөдөртөө багтаж, 823.354 хүүхдийн мөнгийг шилжүүлнэ |
2025-11-06 13:46:51
Д.Чулуунжав: Шашны гаж урсгалд автсан хүмүүсийн ихэнх нь ганцаардсан, амьдралд итгэл алдарсан, эсвэл боловсролын түвшин доогуур байдаг
2025-11-06 13:45:49
УИХ-ын гишүүн Д.Амарбаясгалан гэм буруугүйгээ нотлох баримтуудаа гаргаж, хэргийг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулахгүй оролцоно
2025-11-06 13:44:39
“Очирдагинас” ХХК-ийн экспортын үйлдвэрийн цогцолбор албан ёсоор ашиглалтад орлоо
2025-11-04 15:12:56
Ц.Лут-Очир: Шатахууны хангамжийн асуудал үе үеийн Засгийн газрын худлаа ярьдаг ганц сэдэв боллоо
2025-10-23 12:20:01
А.Ундраа: Намгүй байх нь анархизм, дарангуйлал руу гулсахын ноцтой дохио
2025-10-23 12:18:59
Бусдыг зодож хүнд гэмтээсэн Г.Чинзоригт 3 жил хорих ял оноолоо
2025-10-23 12:17:14
С.Энхтөр: МАН зөвхөн даргын асуудлаар хямарч байгаа нь энэ намын олон нийтийн дэмжлэгийг ганхуулна
2025-10-01 11:00:20
Н.Цэрэнбат: Үнэхээр бие биедээ итгэж байгаа юм бол Рио Тинто зээлийн хүүг буулгамаар байна
2025-10-01 10:59:24
Б.Энхбаярыг Хууль зүйн сайдаар томилохоо мэдэгдэв
2025-10-01 10:56:54