“Олон нийтийн сүлжээнд хүний эрхийг хамгаалах тухай” хуулийн төслийг энэ сарын 18-ны өдөр яаралтай горимоор хэлэлцэхээр оруулан улмаар өчигдөр холбогдох байнгын хороогоор хэлэлцэж, өнөөдөр эцсийн хэлэлцүүлгийг хийхээр товлоод буй.
Гурав хоногт ногоон гэрлээр батлах гэж буй уг хуулийн төсөл хүний эрхийг хамгаалахаар чиглэсэн гэх боловч эргээд иргэдийн эрхийг зөрчихөд хүргэж байна гэдэг эсэргүүцэлтэй тулгарсаар байна. Тэр дундаа нийтийн албан тушаалтын хувийн мэдэээллийг зөвшөөрөлгүйгээр нийтлэхийг хориглосон заалт нь өөрсдийн эрх ашгийг хамгаалж байна гэх шүүмжлэлд өртөөд байгаа юм.
Тэгвэл хуулийн төслийн ажлын хэсэгт ажиллаж буй хуульч Ж.Эрхэмбаатар энэхүү заалтыг хасахаар болсныг хэлээд төрийн албан тушаалтан ажил үүргээ гүйцэтгэх явцдаа олж авсан иргэний мэдээллийг задруулж болохгүй гэх заалт байсан нь найруулгын хувьд алдаатай байснаас үүдэн буруу ойлголт төрүүлсэн гэх тайлбарыг өгөөд байна.
Тэрбээр "6.3 заалтын томъёололд найруулгын алдаа гаргаснаас жаахан буруу ойлгогдчихлоо. Уг нь уг хуулийн заалт нь албан тушаалтан хүн ажил үүргээ гүйцэтгэж явахдаа олж авсан хувь хүний мэдээллийг олон нийтэд түгээхийг хориглосон заалт. Бид яагаад оруулж ирсэн гэхээр татварын байцаагч нар хүний дансны мэдээллийг түгээлээ, задраалаа гэсэн шүүмжлэл гарсан. Энэ хүрээнд хориглосон заалт байсан. Хэлэлцүүлгийн явцад хасагдсан. 6.1.3 дахь хэсгийг мөн хассан. Хуулийн хүрээнд гүтгэх, доромжлохыг хасаад заналхийлэх заалтыг үлдээсэн. 2021-2022 оны хооронд энэ ангилалд хамаарах хэрэг 280 хувиар өссөн гэдгийг тэрбээр хэлсэн юм" гэсэн юм.
Мөн тэрбээр хуулийн төслийг яагаад боловсруулах болсныг тайлбарлахдаа "Олон нийтийн сүлжээ бидний амьдралын нэг хэсэг болсон. Нүүрээ нуусан хулгайч, хүчирхийлэгч нэг дор байгаа орчин. Үзэл бодлоо илэрхийлж буй орчин эрүүл аюулгүй байх ёстой. Хүчирхийлэх болон залилангийн хэрэг өссөөр байна. Энэ бүх байдалд хуулийн байгууллага тэмцэж байгаа хэдий ч хохирогч юу хүсдэг вэ гэхээр нэн даруй хохирол учруулсан үйлдлийг таслан зогсоохыг хүсдэг. Одоо цагдаагийн байгууллага олон нийтийн сүлжээ эзэмшигчтэй харилцаж хаалгах хүсэлт тавьдаг. Фэйсбүүкийн зүгээс хууль хяналтын орчин байхгүй байна гэдэг. Ямар контентыг зөрчилтэй гэж үзэхээ тодорхойлоогүй байна гэж хэлдэг. Фэйсбүүкээс манай улсаас олон байгууллага ханддаг тул алийг нь шийдэх боломжгүй байна гэдэг" гэсэн юм.
Хуулийн төслийг тавдугаар сараас эхлэн боловсруулсан бөгөөд Засгийн газар өргөн барьсан гэлээ.
Д.Чулуунжав: Шашны гаж урсгалд автсан хүмүүсийн ихэнх нь ганцаардсан, амьдралд итгэл алдарсан, эсвэл боловсролын түвшин доогуур байдаг
УИХ-ын гишүүн Д.Амарбаясгалан гэм буруугүйгээ нотлох баримтуудаа гаргаж, хэргийг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулахгүй оролцоно
“Очирдагинас” ХХК-ийн экспортын үйлдвэрийн цогцолбор албан ёсоор ашиглалтад орлоо
Ц.Лут-Очир: Шатахууны хангамжийн асуудал үе үеийн Засгийн газрын худлаа ярьдаг ганц сэдэв боллоо
А.Ундраа: Намгүй байх нь анархизм, дарангуйлал руу гулсахын ноцтой дохио
Бусдыг зодож хүнд гэмтээсэн Г.Чинзоригт 3 жил хорих ял оноолоо
С.Энхтөр: МАН зөвхөн даргын асуудлаар хямарч байгаа нь энэ намын олон нийтийн дэмжлэгийг ганхуулна
Н.Цэрэнбат: Үнэхээр бие биедээ итгэж байгаа юм бол Рио Тинто зээлийн хүүг буулгамаар байна
Б.Энхбаярыг Хууль зүйн сайдаар томилохоо мэдэгдэв