УИХ-ын гишүүн, Эрчим хүчний сайд.Б.Чойжилсүрэн Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц болон бусад цаг үеийн асуудлаар дараах мэдээллийг өглөө.
-Малчдад хэчнээн төгрөгний нөхөн төлбөр өгөхөөр болсон бэ?
-Нарийвчилсан үнэлгээгээр 12 орчим тэрбум төгрөгний нөхөн олговор олгох ёстой. Түүнээс гадна Засгийн газар тогтоол гарган нөлөөлөлд өртөж буй иргэн бүрт 15 сая 200 мянган төгрөгний нөхөн олговрыг 2023, 2024, 2025, 2026 онуудад хуваан олгох шийдвэр гаргаж байгаа. 2023 оны мөнгө нь төсөвд суусан.
-Газар шорооны ажил эхэлсэн үү?
-Ажил арай эхлээгүй байгаа. Бэлтгэл ажлаа хийж байна. Зээлийн тусгай хэлэлцээрийг Хятадын Экзим банктай хийж байна. Ойрын хугацаанд биечлэн уулзаж шийдэх шаардлагатай.
-Эгийн голын УЦС-ын асуудал юу болсон бэ?
-ОХУ-ын тал ЮНЕСКО-д гомдол гаргачихсан байгаа. Саяхан гомдлынх нь дагуу байгаль орчны нөлөөллийн үнэлгээ хийж байна. Үүнээс цааш Байгаль орчны яам болон бусад газрууд дээр яригдаж байгаа.
-Ерөнхийлөгчийн хоригийг юу гэж бодож байна вэ?
-Нэгдүгээрт, чуулган завсарласан. Хаврын чуулган нээгдээд хэлэлцэх байх. Бүлгээр эхлээд орно. Тэр үед л байр сууриа тодорхой болгоно.
-Эрчим хүчний салбарт ямар шинэчлэл хийх вэ?
-Ингэж коридорт яримааргүй байна. Бид нар танилцуулга бэлдэж байгаа. Хүндрэлтэй асуудлууд ч бий. Одоо бэлтгэлгүй ярьж чадахгүй байна. Олон асуудлууд байгаа нь үнэн.
-Агаарын бохирдлын асуудал?
-Энэ хавар дуустал түлшиндээ өөрчлөлт оруулж чадахгүй. Харьцангуй хүйтэн өвөл боллоо. Ирэх намрын тухайд хэдэн арга судалж байна. Эцэслээгүй байна. Тухайлбал, түлшний чанарыг нэмэгдүүлэх. Мэдээж, нүүрс юм чинь утаа гарна. Гарч байгаа утаа, бохирдлыг л багасгах тухай л ярина. Бүрэн устгах талаар худлаа хүлээлт үүсгээд яах вэ. Нүүрсний чанарыг нэмэгдүүлэх талаар судалгаа хийж байгаа. Намараас өмнө асуудлуудыг шийдэхээр ярьж байна. Судалгаа гүйцэт гараагүй байхад ярих нь зохимжгүй.
-Хүхрийн хийн агууламж их байгаа нь найрлагад нь өөрчлөлт орсон гэж харагдахаар байна?
-Ямар ч өөрчлөлт гараагүй. 2019-2020 оноос шахмал түлшийг хэрэглэж эхэлсэн. Үүнээс хойш ямар ч өөрчлөлт гараагүй. Харин түлж байгаа түлшний хэмжээ нэмэгдсэн.
| Эрдэнэбүрэнгийн малчдад 15 сая 200 мянган төгрөг нөхөн олгоно |
2025-11-06 13:46:51
Д.Чулуунжав: Шашны гаж урсгалд автсан хүмүүсийн ихэнх нь ганцаардсан, амьдралд итгэл алдарсан, эсвэл боловсролын түвшин доогуур байдаг
2025-11-06 13:45:49
УИХ-ын гишүүн Д.Амарбаясгалан гэм буруугүйгээ нотлох баримтуудаа гаргаж, хэргийг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулахгүй оролцоно
2025-11-06 13:44:39
“Очирдагинас” ХХК-ийн экспортын үйлдвэрийн цогцолбор албан ёсоор ашиглалтад орлоо
2025-11-04 15:12:56
Ц.Лут-Очир: Шатахууны хангамжийн асуудал үе үеийн Засгийн газрын худлаа ярьдаг ганц сэдэв боллоо
2025-10-23 12:20:01
А.Ундраа: Намгүй байх нь анархизм, дарангуйлал руу гулсахын ноцтой дохио
2025-10-23 12:18:59
Бусдыг зодож хүнд гэмтээсэн Г.Чинзоригт 3 жил хорих ял оноолоо
2025-10-23 12:17:14
С.Энхтөр: МАН зөвхөн даргын асуудлаар хямарч байгаа нь энэ намын олон нийтийн дэмжлэгийг ганхуулна
2025-10-01 11:00:20
Н.Цэрэнбат: Үнэхээр бие биедээ итгэж байгаа юм бол Рио Тинто зээлийн хүүг буулгамаар байна
2025-10-01 10:59:24
Б.Энхбаярыг Хууль зүйн сайдаар томилохоо мэдэгдэв
2025-10-01 10:56:54