Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр /2023.02.08/ болно. Хуралдаанаар 40 гаруй асуудал хэлэлцэх бөгөөд Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд Т.Аюурсайханыг чөлөөлөх асуудлыг хэлэлцэх юм байна. Тодруулбал, Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд Т.Аюурсайхан өөрийн хүсэлтээр Засгийн газрын сайд, УИХ-ын гишүүний бүрэн эрхээсээ чөлөөлөгдөх хүсэлтээ өгсөн. Сайд өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөх хүсэлтээ өгвөл, Ерөнхий сайд түүнийг чөлөөлөх зохицуулалттай. Тиймээс түүнийг чөлөөлж, түүний сайдын ажлын тодорхой хугацаанд өөр сайд хавсран гүйцэтгэх юм. Т.Аюурсайханы хувьд нүүрсний хулгайн асуудалтай өөрийгөө холбоогүй гэж байгаа ч хуулийн байгууллагаас түүнийг яллагдагчаар татсан, ойрын хамаарал бүхий этгээдүүдийг нь шалгаж байгаа гэх.
Тиймээс хаврын чуулганаар нэр бүхий УИХ-ын гишүүдийг эгүүлэн татах саналаа прокуророос оруулж ирнэ гэсэн мэдээлэл улс төрийн хүрээнд өрнөөд удаж байгаа. Т.Аюурсайханы хувьд хуулийн байгууллагынхнаас "урьтаж" ийнхүү өөрөө чөлөөлөгдөх хүсэлтээ өгсөн гэж хардах хүмүүс олон бий.
Харин дараагийн Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайдыг МАН-ын Удирдах зөвлөлөөр хэлэлцэж, хэнийг томилохоо тодорхой болгож, Ерөнхий сайд санал болгож, УИХ-д тангараг өргөх зохицуулалттай. Одоогийн зохицуулалтаар Засгийн газрын сайд нь УИХ-ын гишүүн байх боломжтой бөгөөд МАН дотор сайдын суудалд горилогчид хэд хэд байгаа аж. Түүний оронд одоогийн байдлаар УИХ-ын гишүүн Б.Баярсайхан, М.Оюунчимэг нар горилж байгаа гэх.
УИХ-ын гишүүн Б.Баярсайханы хувьд УИХ-д анх удаа Завхан аймгаас сонгогдсон, өмнө нь Боловсрол, шинжлэх ухааны яамны Төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байсан бол УИХ-ын гишүүн М.Оюунчимэг хувьд хоёр ч удаа УИХ-д сонгогдож ажиллаж байгаа бөгөөд түүнийг Сү.Батболдын фракцын хүн гэж улс төрийн хүрээнд ярьдаг.
2020 оноос хойш А.Ариунзаяа, Д.Сарангэрэл, Т.Аюурсайхан нар Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайдаар ажилласан бөгөөд одоо дөрөв дэх сайдаа хүлээж авах гэж байна.
Эргэн сануулбал, ХНХ-ын сайд асан Д.Сарангэрэлийн оронд мөн дээрх хоёр гишүүний нэр яригдаж байсан ч МАН-ын УЗ-өөс Т.Аюурсайханыг дэмжсэн билээ.
ЗГ: Т.Аюурсайханыг чөлөөлнө |
2024-11-25 16:29:18
2024-11-25 16:28:54
2024-11-25 16:26:37
2024-11-25 16:26:11
2024-11-25 16:25:52
2024-11-25 16:25:30
2024-11-25 16:25:09
2024-11-22 10:48:07
2024-11-22 10:46:03
2024-11-22 10:45:10