Хөгжлийн банкнаас санхүүжүүлсэн төсөл хөтөлбөрийн хэрэгжилт, эргэн төлөлтийн асуудлаар Нотлох баримтыг шинжлэн судлах сонсголд гэрчээр дуудагдан ирсэн Эдийн засгийн хөгжлийн сайд асан Н.Батбаяртай улсын яллагч шиг харилцаж, хэг ёг хийж суусан УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны дарга Б.Энхбаяр Ерөнхийлөгч асан Х.Баттулга оролцсон сонсгол дээр “гөлөг царайлав”.
Өмнөх өдөр нь арслан барс шиг архирч байсан хүн маргааш өдөр нь хонь болсон нь олон хүнд харьцуулалт хийхээс ч аргагүйд хүргэв.
Уг нь хэн, хэнтэй нь нэг төвшинд харилцаж, ялгаварлал гаргахгүй байх нь УИХ-ын хууль тогтоох дээд байгууллагад сонгогчдыг төлөөлөн сууж буйн хувьд ёс суртахууных нь нэгдүгээрт барих ёстой хэм хэмжээ байлтай. Гэвч Б.Энхбаяр гишүүний хувьд энэ хэм, хэмжээг барьж чадсангүй.
Энэхүү сонсголоор дамжуулж олон нийт Хөгжлийн банкнаас санхүүжүүлсэн зээл, төсөл хөтөлбөрөөр хэн хэрхэн тоглов, хэн нь баялаг бүтээхийн төлөө чардайтлаа зүтгэв гэдэг мэдээллийг авч буй нь сайшаалтай ч, өрсөлдөгчөө намнах арга хэрэгсэл болгон хувиргах ёсгүй гэдэг нь ч харагдлаа.
Нөгөө талдаа энэ удаагийн сонсгол УИХ-ын намрын чуулган завсарласан хугацаанд болж таарсан тул гишүүд төдийлөн олноор оролцож чадсангүй.
УИХ-ын гишүүн, Монгол Улсын сайд Ж.Сүхбаатар, УИХ-ын гишүүн Т.Доржханд, УИХ-ын гишүүн Э.Батшугар, УИХ-ын гишүүн Д.Батлут гэсэн хуруу дарам гишүүд л ач холбогдол өгч оролцов. Гэхдээ тэднээс Т.Доржханд гишүүн хамгийн идэвхтэй оролцож, гэрчүүдээс асуулт асууж, тайлбар авч байсан бол УИХ-ын гишүүн Э.Батшугар хар данс хөтөлж, Д.Батлут ажиглалт хийсэн өнгө аястай байсаар гурав хоног үргэлжилсэн нээлттэй сонсголыг өндөрлүүлсэн юм.
Г.ХОРОЛ
| Б.Энхбаяр буулт хийж, Э.Батшугар данс хөтөлж, Д.Батлут ажиглав |
2025-11-06 13:46:51
Д.Чулуунжав: Шашны гаж урсгалд автсан хүмүүсийн ихэнх нь ганцаардсан, амьдралд итгэл алдарсан, эсвэл боловсролын түвшин доогуур байдаг
2025-11-06 13:45:49
УИХ-ын гишүүн Д.Амарбаясгалан гэм буруугүйгээ нотлох баримтуудаа гаргаж, хэргийг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулахгүй оролцоно
2025-11-06 13:44:39
“Очирдагинас” ХХК-ийн экспортын үйлдвэрийн цогцолбор албан ёсоор ашиглалтад орлоо
2025-11-04 15:12:56
Ц.Лут-Очир: Шатахууны хангамжийн асуудал үе үеийн Засгийн газрын худлаа ярьдаг ганц сэдэв боллоо
2025-10-23 12:20:01
А.Ундраа: Намгүй байх нь анархизм, дарангуйлал руу гулсахын ноцтой дохио
2025-10-23 12:18:59
Бусдыг зодож хүнд гэмтээсэн Г.Чинзоригт 3 жил хорих ял оноолоо
2025-10-23 12:17:14
С.Энхтөр: МАН зөвхөн даргын асуудлаар хямарч байгаа нь энэ намын олон нийтийн дэмжлэгийг ганхуулна
2025-10-01 11:00:20
Н.Цэрэнбат: Үнэхээр бие биедээ итгэж байгаа юм бол Рио Тинто зээлийн хүүг буулгамаар байна
2025-10-01 10:59:24
Б.Энхбаярыг Хууль зүйн сайдаар томилохоо мэдэгдэв
2025-10-01 10:56:54